ЭРХЭМ ЗОРИЛГО

БИД ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГАД ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭНГ БЭЛТГЭНЭ

АЛСЫН ХАРАА

СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ХОСОЛСОН ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛОХ

БИДНИЙ УРИА

АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ

Магадлан итгэмжлэл

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/ нь 1999 оноос дээд боловсролын байгууллагын, 2004 оноос дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн, 2005 оноос мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болон хөтөлбөрийн, 2019 оноос ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж байна. Дээд боловсролын слбарын хувьд байгууллагын магадлан иитгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна. Магадлан итгэмжлэлийг олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу хэрэгжүүлж, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулах нь дээд боловсролын чанар эерэгээр нөлөөлж байна. 2020 он гарсаар хагас жил өнгөрч, ихэнх цаг хугацаанд сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, цар тахлын хөл хорио тогтоосон хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч олон хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна. Өнөөдөр БСШУС-ын сайд бөгөөд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дарга Ё. Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга бөгөөд ажлын албаны захирал О.Янжмаа нар магадлан итгэмжлэгдсэн их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээг гардуулж амжилт хүслээ. 

Магадлан итгэмжлэлд амжилттай оролцсон багш ,ажилчид, төгсөгчид, суралцагч нартаа халуун баяр хүргэе. Цаашдын амжилт бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Location Map

JoomShaper