ТАНИЛЦУУЛГА

libraryТус сургуулийн номын сан нь 1997 онд 3824 ширхэг номтой ажил үйлчилгээгээ явуулж эхэлсэн.

Номын сангийн үйлчилгээг өнөөгийн орчин үеийн жишигт хүргэх орчин нөхцлийг бүрдүүлэх багш оюутнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлхэд шаардлагатай таатай орчинг бүрдүүлж бүхий л хүрээнд баримтлах албан ёсны дүрэм журамыг мөрдөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай номын сан нь 8000 гаруй номтой. Үүнээс санхүү эдийн засаг, нягтлан бодох, маркетинг, менежментийн чиглэлийн ном 50% , орос ном нь 1,7%, англи ном нь 32,2%, уран зохиолын ном нь 6,1%, сурах бичиг, багш нарын гарын авлага зэрэг нь 10%-ыг эзлэж байна. 10 жилийн сурагчидад нэг айлаас гурван хүүхэд сурдаг судалгааг үндэслэн нэг хүүхдийнх нь сурах бичгийг жил бүр номын сангаас бүрэн хангадаг.

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2005 оны 12-р сарын 30-ны өдрийн 441 тоот тушаалаар батлагдан мөрдөж байгаа номын санд хөтлөх данс, бүртгэл маягтыг шинэчлэн хөтөлж, номын сангийн програм ЫЬ4и-г ашиглан уншлага үйлчилгээг явуулж байна.

Номын сан уламжлалт үйлчилгээний төрлүүдээс ангижирч төрөлжсөн болон мэдээллийн идвэхтэй үйлчилгээрүү шилжиж ном сэтгүүл зэрэг цаасан хэлбэрийг биш электрон хувилбарын объектоор мэдээллээ солилцох зорилго зорилт тавин ажиллаж байна.

JoomShaper