НОМЫН САНГИЙН ДҮРЭМ ЖУРАМ

Нийтлэл үндэслэл

1.1.1 Гурван тамир сургуулийн номын сан нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах багш оюутан сурагчид бие даан мэдлэг боловсролоодээшлүүлэх  түшиц бааз газар болно

1.1.2Энэхүү дүрэм нь сургуулийн номын сангаас багш,ажилчид ,оюутан, сурагчид ном сурах бичиг тогтмол хэвлэлээр үйлчлэлтэй холбогдох гарах аливаа харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг мөн

1.1.3  Уг дүрмээр зохицуулах боломжгүй онцгой асуудлыг сургалтын албаны шийдвэрлэх болно

Номын сангийн зохион байгуулалт

2.1.1Гурван тамир сургуулийн номын сан нь сургалтын албаны шууд удирдлага дор ажиллах бөгөөд номын сангийн үйл ажиллагааг захирал томилсон номын сангийн эрхлэгч шууд хариуцна

2.1.2. Гурван тамирсургуулийн номын сан нь уншлага үйлчилгээний ажлаа дор дурдсан байдлаар зохион байгуулж явуулна .      Үүнд

- Уншлагын танхимаар үйлчлэх

- Гэрээр ном хэвлэл олгох журмаар

- Тогтмол хэвлэлийг мэдээлж сурталчилах

- Лавлагаа ном зүй мэдээлэл үйлчилгээ

- Хэрэгцээтэй ховор материалыг хувилах олшруулах

- Номын сан нь үндсэн нэгж хэсгүүдтэй болно   Үүнд

- Ойрын фонд 

- Салбарын фонд

- Гэрээр ном олгох фонд

- Уншлагын танхим

2.1.4 Номын сангийн ажлын их дээд сургуулийн сургалт хүмүүжлийн болон эрдэм шинжилгээний ажилтай холбох зорилгоор номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг номын сангийн ажлын эрхлэгч төлөвлөж батална .Номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнд номын сангийн ажилтнуудаас гадна туршлагатай профессор багш эрдэм шинжилгээний ажилтнаас оруулж болно Номын санг ийн зөвлөл нь 

Номын сангийн ажлын жилийн төлөвлөгөө тайлан, ном бүрдүүлэлт, уншигчдад үйлчлэх ажлыг хянах батлах болон номын сангийн ном сурах бичиг сургалтын материалын захиалгын төлөвлөгөө ном зүйн бүртгэл гаргаж болно

2.1.5 Их дээд сургуулийн номын сангийн зөвлөл нэгж хэсгүүдийн ажиллах дүрмийг сургуулийн сургалтын албан дарга батална

2.1.6 Номын сан үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм батлуулж мөрдөнө

2.1.7  Номын сангийн ажилтнуудыг томилох, өөрчлөх асуудлыг номын сангийн эрхлэгчийн саналыг харгалзан захирал шийдвэрлэнэ

2.1.8  Номын сан ажлынхаа тайланг тогтоосон журмын дагуу сургуулийн сургалтын албанд хичээлийн жилээр гаргаж уншигчдад тайланнаж байна

2.1.9  Коллеж, их сургуулийн ном хадгалах, гэрээр ном олгох уншлагын танхим ажлын байранд тохирох өрөө тасалгаа зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгсэл эд хогшилоор хангах

2.1.10  Номын сангийн ажилтан холбогдох эрх зүйн дүрэм журмын дагуу номын бүрэн бүтэн байдлын талаар хариулага хүлээнэ

3- Номын сангийн эрх үүрэг

 3.1 Номын сан дор дурьдсан эрх эдэлнэ

3.1.1. Номын сангийн бүтэц зохиохн байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааны тухай асуудал боловсруулж, захирлын дэргэдэх зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх

3.1.2. Төрийн мөчийн хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль эрхийг актын дагуу утга агуулга хуучирсан элэгдсэн ном хэвлэлийг данснаас хасах, архив фондод шилжүүлэх, худалдах, солилцох номын эргэлтыг сайжруулах

3.1.3  Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах

3.1.4 Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж тавилга болон бусад зүйлийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах

3.1.5Номын сан,ном зүйн мэдээллийг автоматжуулах мэдээллийг нэгдсэн сүлжээнд холбогдох олон улсын техник технологи нэвтрүүлэх

3.1.6.Номын сангийн дохиолох, эрүүл ахуй,хөдөлмөр хамгаалах, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих

3.1.7 Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл, материалыг зохих журмын дагуу төлүүлэх, чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлсэн үед нормын эрсдэлийг тогтоох

3.1.8 Номын сангийн ажилтан бүрийн албан тушаалын тодорхойлолтыг гаргаж хяналт тавьж ажиллах

3.2  Номын сан нь дор дурьдсан үүрэг хүлээнэ

3.2.1. Номын сан нь өөрийн үйл ажиллагааг холбогдох хууль дүрэм журмын хүрээнд мэргэжлийн ур чадвар үйлчилгээний өндөр түвшинд явуулах

3.2.2.Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ном хэвлэлийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах электрон болонцаасан катологи картын сан, электрон мэдээллийг сангаар уншигчдад төрөл бүрийн мэдээллээр үйлчлэх

3.2.3 Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан цагт явуулж үр дүнг нь тайлагнах

3.2.4. Номын санд байгаа эрэлт хэрэгцээ ихтэй ховор хуучин ном хэвлэлийг сэргээн засварлах бусад ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэлбэн засах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах

3.2.5. Гурвантамирийн багш нарын ном зүйн бүртгэлийг хөтөлж, лавлагаа мэдээлэл өгч шинэ номын мэдээ мэдээллийг заалаар болон товхимолоор байнга мэдээллэх

3.2.6 Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гаргаж үйл ажиллагааны дэвшилттэй хэлбэрүүдийг нэвтрүүлэх

3.2.7 Номын сан хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулж ,номын үзэсгэлэн худалдаанд оролцох, хамтран ажиллах ,туршлагын судлан нэвтрүүлэх замаар номын

Сангийн үйл ажиллагааг  боловсронгуй болгох

3.2.8 Ном мэдээллийгхангамжийн судалгаа явуулж статистикийн бүртгэл мэдээг хөтөлж үр дүнг тайлагнах

4.Уншигчийн эрх үүрэг

4-1 Уншигч дор дурьдсан эрх эдэлнэ

4.1.1 Гурван тамир сургуулийн удирдлага багш нар, ажилтан суралцагчид сургуулийн номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх

4.1.2.  Тохилог орчинд цагийн хуваарийн дагуу зөв боловсон үйлчлүүлэх харилцааны соёлыг эрхэмлэх

4.1.3  Электрон болон цаасан катологиос хайлт хийсэн үндсэн дээр өрийн сонирхсон ном хэвлэлийг авч хэрэглэх

4.1.4 Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлт илэрхийлэх

4-2 Уншигч дор дурьдсан үүрэг хүлээнэ

4-2-1 Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг биелүүлэх

4-2-2 Номын сангаас авсан ном сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах

4-2-3 Номын сангийн тавьсан  шаардлагыг биелүүлэх

4-2-4 Уншигч нь ном зохиол хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх ,нугалах, урж таслах  зурах зураг бүдүүвчийг  хулбарлахгүй  байх

4-2-5 Уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн  тохиолдолд зохих журмын дагуу төлбөр төлж , номын санг хохиролгүй болгох

JoomShaper