ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1  Энэхүү журмыг нь тус сургуульд оюутан элсүүлэхэд баримталана.

1.2  Тус сургуульд оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс нь оршин байгаа аймаг болон бусад аймаг,хотуудаас оюутан  бие даан элсүүлэх болон их дээд сургуулиудын  холбоотой хамтран  зохион байгуулна.

1.3  Элсэлтийн комисс нь өөрийн сургуулийн талаархи үнэн бодит мэдээллээр элсэгчдийг хангах,элсэгчдийн боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхзд оршино.

Хоёр.  Элсэлтийн комиссын эрх үүрэг

2.1  Тус сургуулийн элсэлтийн комисс нь "Боловсролын тухай",  "Дээд боловсролын   тухай"   хуулиуд, болон тус сургуулийн оюутан элсүүлэх журам, элсүүлэх оюутны хяналтын тоог удирдлага болгон ажиллана.

2.2   Элсэлт авах орон нутагт ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах эрхтэй /байр,хоол,томилолтын зардал/

2.3   Элсэлтийн ажилтай холбоотой гарах зардлыг сургуулиас гаргуулах

2.4   Элсэлтийн явцад гарах маргаантай асуудлыг бие даан шийдвэрлэх буюу сургуулийн захиралд уламжлан шийдвэрлүүлэх.

2.2   Элсэгчдэд тавигдах элсэлтийн журмын дагуу шаардлага тавих

2.6   Элсэгчдэд сургууль болон, элсүүлэх мэргэжлүүдээ сурталчлах, тайлбарлан таниулах,

2.7   Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод. шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллах.                            

Гурав.  Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд

3.1  Мэргэжлийн нэр:

  • Нягтлан бодох бүртгэл, өдөр, орой
  • Бизнесийн  удирдлага,
  • Аялал жуулчлалын менежмент,
  • Мал эмнэл зүй

3.2  Суралцах хугацаа – 4 жил /бүрэн дунд ба түүнээс боловсролтой иргэд

3.3  Нягтлан бодох бүртгэл- орой ангид -2-2.5 жил – дээд, тусгай дунд боловсролтой иргэд

3.4  Дээрхи мэргэжлүүдээр 3-р курс хүртэлээ ерөнхий чиглэлээр суралцах бөгөөд 3-р курсээс оюутны саналыг харгалзан  мэргэшүүлнэ.

3.5  Малын бага эмч- 3 жил

3.6  Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Ерөнхий боловсролын гэрчилгээтэй төгсөх- 2,5 жилийн анги

  • Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний технологийн ажилтан
  • Жимс, жимсгэний фермер

Насанд хүрэгчдэд зориулсан 1 жилийн анги

  • Нягтлан бодох бүртгэл
  • Мэдээллийн технологи
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний технологич
  • Малын санитар
  • Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан
  • Хүлэмжийн аж ахуйн фермер
  • Фермерийн аж ахуй эрхлэгч

Дөрөв. Элсэгчдийг бүртгэх, элсэгчдэд тавигдах шаардлага

4.1  Элсэгч нь  бүрэн дунд буюу дээд,тусгай дунд  боловсролтой байна.

4.2  Элсэгч нь  ерөнхий шалгалт өгсөн батламжтай байна. (сүүлийн 2 жил)

Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр элсэгч нь:Математик
  • Бизнесийн удирлага,
  • Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр элсэгч нь: Нийгмийн тухай мэдлэг, Англихэл, Хими,Биологи, Газарзүй
  • Мал эмнэл зүй мэргэжлээр элсэгч нь: Хими, Биологи хичээлүүдээр ерөнхий шалгалт өгч 400-с дээш оноо авсан байх

4.3  Боловсролын баримт бичиг нь эх хувиараа байх

4.4  Иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах

4.5  Өмнөх төгссөн сургуулийн диплом бусад материалыг бүрдүүлсэн байна.

4.6  Дээрх шаардлагуудыг хангасан  элсэгчдийг элсүүлэн томилолт олгоно.

4.7 Сургалтын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, захирлын хөнгөлөлтөөр суралцах бол холбогдох бичиг баримт бүрдүүлж  сургалтын албанд өгнө.

4,8 Томилолт авч элссэн оюутан 8-р сарын 25- нд сургууль дээрээ ирж бүртгүүлнэ

Тав. Сургалтын төлбөр

5.1 Элсэгч нь Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдах боломжтойгоос гадна мөн төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

5.2  2019 – 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр  1820 000 мянган төгрөг дотуур байрны төлбөр 350 000 мянган төгрөг байна.

5.3 Мэргэжлийн боловсрол сургалтаар суралцагч нь төлбөргүй сурах ба сар 100 000 төгрөгийн тэтгэлэг авна

5.4 Малын бага эмч мэргэжлээр элсэгч нь төлбөр  750000 төгрөгийн сургалтын төлбөр төлнө.

Зургаа. Бусад зүйл

6.1 Элсэлтийн комисст ажилласан багш нар нь элсэтийн ажлаа дуусгаад эргэн ирж томилолт, болон элсэлтийн тайланг бичгээр үйлдэж өгч санхүүтэй зардлын тооцоо хийнэ.

Location Map

JoomShaper