Эрдэмтэн, судлаачдад зориулсан сургалт эхэллээ

dc2b5d75 dc15 4716 a8af 7691b1402badМонгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, багш, залуу судлаач нарт зориулан Nature research academies - author training” сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Springer Nature”-ийн салбар “Nature Research” академитай хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус сургалт лхагва, пүрэв гарагт үргэлжилнэ. 

Шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой уг сургалтад 200 гаруй эрдэмтэн, багш, залуу судлаач хамрагдаж байна. Эхний 2 өдрийн сургалтаар олон улсын хэвлэн нийтлэх стандарт, түүнийг хэрхэн дагаж мөрдөх, англи хэлээр өөрийн санааг тодорхой илэрхийлэх болон логик дарааллаар бичих чадвар, судалгааныхаа үр дүнг хамгийн тохиромжтой сэтгүүлийг сонгон амжилттай хэвлүүлэх алхам, судалгааны үр дүнг олон улсын хуралд танилцуулах зэрэг чадваруудыг олгох юм.

Сүүлийн өдрийн сургалт нь судлаачдад судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх арга зам, платформууд ашиглах боломжуудыг танилцуулна. Тодруулбал, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх, хэвлэлийн мэдээ бэлтгэх, сурвалжлагч нарт хэрхэн ярилцлага өгөх зэрэг чадварыг олгох ажээ.

Сургалтыг “Springer Nature”-д редакцийн хөгжлийг хариуцсан менежер, доктор Жеффри Робенс удирдаж буй бөгөөд 2012 оноос хойш дэлхий даяар судлаачдад эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн 300 гаруй сургалт, семинарыг зохион байгуулжээ.

Сургалтыг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. 

Location Map

JoomShaper