Зайн сургалтын давуу талууд

batkaСургалт явуулахад зардал хямд

Зайн сургалтыг бүтээдэг системүүд олон байдаг бөгөөд төрөл бүрийн хичээлүүд бэлтгэдэг програмууд маш ихээр зохиогдох болсон. Түүгээр хичээлээ нэг удаа сайтар бэлдчихсэн байхад хэд л бол хэдэн оюутан тухайн хичээлүүдийг үзэх боломжтой болно  гэсэн үг.

Багш оюутнуудад ангид хичээл заахад нэг удаад 50-60 хүнээс илүү гарах боломжгүй байдаг. Тэгвэл  зайн сургалтаар сургалт явуулахад хэдэн мянган хүн байсан ч ялгаагүй юм. Гэхдээ нэгэн зэрэг сурах тохиолдол байлаа ч гэсэн танхимын сургалтаас илүү оюутанд заах боломжтой. Өөрөөр хэлбэл вэб дээр анги үүсгэж сурна гэсэн үг.

Сурах хурдаа өөрөө удирдаж болно

Ихэнх зайн сургалтуудад хүссэн  үедээ элсэн орж  суралцах боломжтой байдаг ба тухайн оюутан удаан сурдаг бол өөрийн хэмнэлдээ тааруулан удаан сурч болно харин хурдан сурч бүх хичээлээ түргэн хугацаанд бүгдийг үзээд дуусгачих боломжтой байдаг. Зайн сургалтыг хууль эрх зүй, хэл, барилга, худалдаа, програм хөгжүүлэх гэх мэт мэргэжлүүд дээр ажилтнуудыг мэргэшүүлэх байдлаар явуулахад өндөр үр дүн үзүүлдэггэсэн судалгаа байдаг. 

Хоцрогдол байхгүй

Тухайн сургуулийн багш нар нь мэдлэг чадвараасаа шалтгаалан оюутнуудад хичээл заахдаа нэг ижил сэдвийг өөр өөрөөр, бас зарим нь сайн зарим нь дутуу дулимаг заадаг. Магадгүй бас ямар нэгэн  сургалтан дээр маш чухал зүйлийг суралцагч оюутан мэдэлгүй өнгөрчих тохиолдол бий.  Мөн багш нарын сэтгэл санааны болон ядарсан байдал нь хичээлээ заахад нөлөөлдөг. Тэгвэл зайн сургалт нь хичээлүүдийнматериалуудыг урьдчилан бэлтгэсэн байдаг учир ийм аюул огт байхгүй. 

Хэзээ ч, хаанаас ч суралцана

Сургалтын явцад суралцагч маань интернет ашиглан хаанаас ч гэсэн хичээлүүдээ үзэх боломжтой байдаг нь түүний хамгийн том давуу тал юм. Мөн цаг хугацаа үл хамаарна.

Хурдан бөгөөд Хялбархнаар шинэчлэх боломжтой

Вэбэд суурилсан хичээлийн агуулгыг тун амарханаар шинэчилж болдог. Ямар ч суралцагч хамгийн шилдэг бөгөөд шинэхэн материалыг ашиглан сурахыг эрмэлзэнэ. Тэгвэл багш өгөгдлийн сан руу хандан тухайн хичээлийн агуулгаа шинэчлээд л болоо. Энэ шинчлэх асуудал нь маш хялбархан. Гэтэл танхимын сургалтан дээр энэ нь илүү зардалтай төвөгтэй байдаг. Жишээ нь: шинчлэгдсэн хичээлийг тараах материал маягаар хэвлэх гэх мэт

Тухайн сэдвийг сайтар ойлгуулах чадалтай

Зайн сургалтанд олон төрлийн сонирхолтой элементүүдийг ашиглаж сургалт явуулах нь тохиромжтой байдаг. Видео, аудио, зураг, тест, асуулт хариулт, чаат, зэрэг нь суралцагчдад их таалагдахаас гадна амжилттай сурахад нь ихээхэн дөхөм үзүүлнэ. Түүнчлэн суралцагч нь тухайн сэдвийг дахин үзэх хүсвэл хэдэн ч удаа давтан судлах боломжтой байдаг. Гэтэл танхимын сургалтанд нэг заасан хичээлийг дахин дахин заалгах боломжгүй гэх мэт олон давуу талуудыг нэрлэж болно.

Ер нь танхимын сургалтаас дээрх зүйлүүдээр давуугаас гадна тухайн улс оронд эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд манай оронд улаанбаатар хотруу шилжин ирэх иргэдийн тоо цөөрч улмаар бүх үйл ажиллагааных нь даац нь хэтэрсэн нийслэлийг ачааллыг жаахан ч гэсэн бууруулах тустай юм.