ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Оюутны зөвлөл нь өөрийн дүрэм, ажлын төлөвлөгөө, ажлын танхим, зохих материаллаг баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн нийт оюутнуудын нийтлэг  эрх ашгийг хамгаалж, оюутнуудын дунд төрөл бүрийн ажил зохиохын хамт оюутнуудыг төлөөлөн сургуулийн захиргаа болон оюутны бусад байгууллага, холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг.

Оюутны зөвлөлөөс зохиодог ажлыг эрчимжүүлэхийн тулд жил бүр тодорхой хэмжээний төсөв гарган үйл ажиллагааг нь дэмжиж байна.  Оюутны зөвлөлийг ажлын өрөөтэй болгож ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангасан болно. 2003-2004 оны хичээлийн жилд оюутны зөвлөл ажлын төлөвлөгөөндөө тусгасан уламжлалт ажлуудаас гадна  МОХ болон бусад сургуулиудын оюутны байгууллагуудааас явуулж буй цаг үеийн ажлуудад идэвх санаачлагатай оролцож байгаа юм.

Оюутны зөвлөлийн даргыг сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулан ажиллуулж байгаа нь удирдлагын зүйл ажиллагаанд оюутны хамт олныг төлөөлүүлэн оролцуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авч гаргах шийдвэрт тусгуулахад ихээхэн чухал ач холбогдолтой юм.

Оюутны зөвлөл нь Монголын оюутны холбооноос гаргаж байгаа оюутны хөнгөлөлтийн картыг нийт оюутнууддаа олгох ажлыг зохион байгуулдаг юм. 

JoomShaper