ХӨНГӨЛӨЛТ

Оюутанд үзүүлэх санхүүгийн туслалцаа

Оюутанд  үзүүлэх   санхүүгийн  туслалцаа,  урамшуулал, тэтгэлэг, хөнгөлөлт тус сургуульд бодитой хэрэгжиж байна. Сургалтын төлбөрөө 9-р сарын 1-ний дотор төлсөн оюутанд нийт төлбөрийн 10 хувийг хөнгөлөх журам үйлчилдэг.

Гурван  улирал  дараалан “А” үнэлгээтэй суралцсан оюутан, +амьдралын боломж муутай болон өнчин зэрэг хүүхдийн    сургалтын  төлбөрийг  30 хүртэл  хувиар  хөнгөлдөг. Жил бүр нэг оюутныг сургуулийн шилдэгш оюутнаар шалгаруулахаас  гадна урлаг спортоор тодорхой амжилт гаргасан оюутныг мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлал тогтсон.

                             Оюутны сурах үйл ажиллагаанд үзүүлж буй үйлчилгээ

Бүх оюутанд хичээлийн байр, анги, танхим, кабинет, лаборатори, техник хэрэгсэл, компьютер, номын санг үнэ төлбөргүй ашиглуулах, интернетийн үйлчилгээ үзүүлэх, хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн программыг компьютерээс уншуулах, тогтмол сонин сэтгүүлийг чөлөөтэй ашиглуулах ажлыг зохион байгуулж байна.

Сургалтын шаардлагатай материалыг ном, сонин, сэтгүүлээс хувилж олшируулах үйлчилгээ явуулж байна. « Сургуулийн танилцуулга », « Оюутны лавлах », сургуульд үйлчилж буй дүрмийн эмхэтгэлийг оюутнуудад үнэ төлбөргүй  тараасан.

Сургуулийн үүдэнд болон анги танхимд оюутанд зориулсан сургуулийн мэдээллийн самбар болон оюутны байгууллагуудын самбар ажиллуулж, түүгээр дамжуулан сургуулийн тухай болон оюутны сургалт, эрдэм шинжилгээний талаарх мэдээллийг оюутнуудад байнга хүргэдэг.

Мөн оюутнуудад гэрээр ном олгож тэдний бие даан суралцах нөхцлийг хангаж байгаа юм. Өөрийн эзэмшлийн спорт заалтай болсноор  оюутны биеийн тамирын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хийх, спортын төрөл бүрийн уулзалт, уралдаан, тэмцээн дасгал сургууль хийх ажлыг зохион байгуулан ажиллаж  байна.

Оюутны дотуур байр

Сургуульд Увс, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Завхан, Өвөрхангай, Орхон-Уул зэрэг  аймгаас оюутан ирж суралцаж байгаа болно. Ийм учраас оюутныг дотуур байраар хангахын тулд  2002 онд 50 оюутан амьдрах боломж бүхий байрыг засварлаж ашиглалтанд оруулсан. Одоо 120 хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд оруулаад  байна.

JoomShaper