УРАМШУУЛАЛ

СУРЛАГА,СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН ОЮУТАНЫ

АМЖИЛТЫГ ҮНЭЛЖ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Тус сургуулийн дүрмэнд заасны дагуу сурлага,спортын өндөр амжилт үзүүлсэн болон  амьдралын боломжгүй зарим оюутанд доорхи хөнгөлөлт, урамшууллыг олгоно. Үүнд

  1. Бүтэн болон хагас  өнчин амьдралын боломж муутай  оюутны сургалтын  төлбөрийг  30 хүртэл  хувиар  хөнгөлөнө.
  2. Гурван улирал дараалан бүх хичээлдээ 90-100 хувийн сурлагын амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 30 хүртэл  хувиар хөнгөлнө.
  3. Жил бүр сурлагын өндөр амжилт үзүүлсэн нэг оюутныг сургуулийн шилдэг оюутнаар шалгаруулж өргөмжлөл  мөнгөн шагналаар шагнаж хүндэт самбарт зургыг нь байршуулна.
  4. Хичээлд идэвхитэй оролцож, нэг ч цагийн хичээл таслаагүй оюутны рейтингийн оноог 10 хувиар өсгөнө.
  5. Ямар нэг шалтгаанаар тасалсан хичээлээ нөхөж эзэмшсэн оюутны ирцийг кредит цагт оруулан тооцно.
  6. Тухайн хичээлийн даалгаврын биелэлтийг 90-100 хувь хангасан оюутныг шалгалтнаас чөлөөлж, 80-89 хувь хангасан оюутаны шалгалтанд 5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  7.  Улсын чанартай уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож тодорхой амжилт гаргасан оюутныг тухайн хичээлийн шалгалтаас чөлөөлнө.
  8. Жил бүр Захирлын нэрэмжит олимпиадыг зохион явуулж шалгарсан анги хамт олныг 50-100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна
JoomShaper