БАГШИЙН ДҮРЭМ, ЖУРАМ ЁС ЗҮЙ

Нэг.Нийтлэг үндэслэл

Энэхүү дүрмийн зорилго нь Гурвантамир коллежид багшийг шалгаруулж  ажилд  авах, албан тушаалд ажиллуулах, дэвшүүлэх, мэдлэг мэргэшлийн төвшинд тавих шаардлагатай холбоотойгоор мэргэжил дээшлүүлэхэд сургуулийн захиргаанаас дэмжих, шагнаж урамшуулах, багшлах эрхийг хамгаалах зэрэг багшлах үйл ажиллагаатай холбогдсон аливаа харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Хоёр. Багшийг ажилд авах

  1. Гурвантамир коллежид шинээр багш авахдаа сонгон шалгаруулах аргаар авна.
  2. Багшийг сонгон шалгаруулах замаар ажилд авахдаа Гурвантамир коллежийн мэргэжлийн тэнхимүүдийн багшийн хэрэгцээ, орон тоог харгалзан өрсөлдүүлэх зарчмыг баримтална.
  3. Шалгаруулалтанд орж байгаа иргэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, магистраас доошгүй зэрэгтэй байна. /Зайлшгүй шаардлагатай тохиолдолд магистрант байж болно/
  4. Багшийг шалгаруулж авахдаа гадаад хэл, компьютер, мэргэжлийн  мэдлэгийн төвшинг шалгах бөгөөд шалгалтын болзлыг тухайн үед тэнхим сургалтын алба хамтран гаргаж, сургуулийн захиргаанаас баталгаажуулсан байна.
  5. Шалгалтын болзлыг хангасан шалгуулагчийн материалыг бүрдүүлж, тэнхимийн хурлаар хэлэлцүүлж тэнхимийн протокол үйлдэнэ. Тэнхимийн протокол, шалгалтын дүнг үндэслэн захирлын албан тушаалаар ажилд авна.

Гурав. Багшид тавих шаардлага

     Гурвантамир коллежийн багш нь:

  1. Сургалт явуулах чиглэлээр, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байна.
  2. Тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг байна.
  3. Эзэмшсэн мэргэжил, мэдлэгээ практикт ашиглах дадлага туршлагатай байх бөгөөд цаашид мэргэжил мэдлэгээ тогтмол дээшлүүлж чин эрмэлзэлтэй байна.
  4. Сургалт, судалгааны ажилдаа компьютер болоод орчин үеийн дэвшилтэт технологуудыг ашиглах чадвартай байна.
  5. Оюутнуудын дунд соёл, олон нийтийн ажил тогтмол зохион байгуулж ажиллана.                                                              Дүрэм, Журам  ТАТАЖ АВАХ                 Ёс зүй  ТАТАЖ АВАХ
JoomShaper