ЦАЛИН, ТЭТГЭМЖ, УРАМШУУЛАЛ

                  Тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгох

8.1.  Хөдөлмөрийн хуулийн 36-р  зүйлийг үндэслэн сургуулийн захиргаа ажилтан, ажилчдад тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөөг дараах журмаар олгоно.

  • Чөлөө авахыг хүссэн хүн чөлөө авах болсон учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримт бүрдүүлэн захиралд хүсэлт гаргана.
  • Эхнэр нь төрөх, эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь өвчлөх, нас барах, өөрөө хүндээр өвчлөх, байгалийн гамшигт өртөх, осолд орох зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд багш, ажилчдад тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг захирал удирдах зөвлөлийн даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
  • Сараас дээш хугацаагаар тэтгэмжгүй чөлөө авах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
  • Ажлаас чөлөө аваад хугацаандаа ажилд ороогүй тохиолдолд хийсэн хөдөлмөрийн гэрээг захирлын санаачлагаар цуцалж болно.

Тэтгэмж,тусламж олгох

9.1.  Сургуулийн захиргаа ажилтан, ажилчдад байгууллагын ажиллагааны үр дүн, хөрөнгийн болоцоогоо харгалзан үндсэн цалин дээр нь зохих нэмэгдэл өгч болно.

9.2. Албан хаагчдын гэр бүлийн гишүүн, эцэг, эх нь нас барахад мөнгөн болон эд материалын тусламжийг тухайн үеийн ханшаар хэмжээг тогтоож захирлын тушаалаар олгоно.

 Шагнал, урамшуулал олгох

10.1. Шударгаар хөдөлмөрлөж эрхэлсэн ажил, сурлагандаа амжилт гаргасан багш оюутан, ажилчдыг сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.

  • Мөнгөн шагналаар
  • Төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
  • Сургуулийн зардлаар амралт сувилалд явуулах
  • Төрийн дээд шагнал болон яам, байгууллагын шагналд тодорхойлох
  • Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх  

10.2. Сайшаан шагнахдаа хамт олон, нэгж салбарын даргын саналыг үндэс болгоно.

10.3. Хичээлд идэвхитэй оролцож, нэг ч цагийн хичээл таслаагүй оюутны рейтингийн оноог 10 хувиар өсгөнө.

10.4. Ямар нэг шалтгаанаар тасалсан хичээлээ нөхөж эзэмшсэн оюутны ирцийг кредит цагт оруулан тооцно.

10.5. Тухайн хичээлийн даалгаврын биелэлтийг 90-100 хувь хангасан оюутныг шалгалтнаас чөлөөлж, 80-89 хувь хангасан оюутаны шалгалтанд 5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

10.6. Гурван улирал дараалан бүх хичээлдээ 90-100 хувийн сурлагын амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 30 хүртэл  хувиар хөнгөлнө.

10.7. Улсын чанартай уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож тодорхой амжилт гаргасан оюутныг тухайн хичээлийн шалгалтаас чөлөөлнө.

10.8. Жил бүр сургуулийн тэргүүний оюутан шалгаруулна.

10.9.Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй оюутны дахин шалгалтын мөнгийг 3000Ґ-өөр тооцно.

10.10.Таван улирлын туршид нийт 56-аас дээш кредит цаг цуглуулсан оюутан нь 6 улирлаас эхлэн дипломын сэдэв сонгон дипломын ажил хийж эхлэх ба улсын шалгалтаас чөлөөлөгдөнө.

Хууль дүрэм зөрчигчдөд  хүлээлгэх хариуцлага

11.1. Ажил таслах, ажилдаа согтуу ирэх, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөх, удаа дараа ажлаас хоцрох, эрт явах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэргээр хөдөлмөрийн сахилга, сургуулийн дүрэм, дотоод журам зөрчсөн багш ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.

11.2. Ажлын нэг өдрийн турш ажилдаа ирээгүй эсвэл ажлын нэг өдөр нийлбэр дүнгээр 4 түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, хичээлийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон согтуу ирсэн багш ажилтанг ажил тасалсанд тооцно. Ажиллаагүй өдөр, цагт ногдох цалин хөлсийг, цалин, ээлжийн амралтнаас хасч тооцно.

11.3. Оюутан хичээлийн болон оюутны байранд архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд захирлын тушаалаар арга хэмжээ авна.

11.4. Оюутан сурлага, сахилга батаар тэнцээгүйн улмаас сургуулиас хасагдсан тохиолдолд сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцааж олгохгүй.

11.5. Хичээлийн болон оюутны байрны эд хогшил, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсэн хүмүүсээр эвдрэл гэмтлийн хохирлыг төлүүлэх, сахилгын арга хэмжээ авч гэм буруутай этгээд хохиролгүй болгоно.

11.6. Дотоод журам зөрчсөн хүмүүст сануулахаас эхлэн сургуулиас хасах, ажлаас халах хүртэл арга хэмжээг сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

JoomShaper