ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Гурвантамир коллежийн эрдмийн зөвлөл нь тус  сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг  онол арга зүйн нэгдмэл удирдлагаар хангах, хэрэгжилтийг гүйцэтгэх болон эцсийн үр дүнг тооцох, цаашид магистрын сургалтыг эрхлэх бэлтгэлийг  ханган ажиллах зорилготой болно.

Хоёр. Бүтэц зохион байгуулалт

2.1   Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт, эрдэм                      

         шинжилгээ судалгааны ажлын тодорхой чиглэлүүдээр                            

         мэргэжсэн  7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

  1. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн захирал батална.
  2. Эрдмийн зөвлөлийн дарга нь сургуулийн захирал, нарийн бичгийн дарга нь сургуулийн сургалтын албаны дарга байна.
  3. Эрдмийн зөвлөлийн дотоод ажлыг нарийн бичгийн дарга хариуцан ажиллана.

                  Гурав. Үйл ажиллагааны чиглэл

3.1 Эрдмийн  зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр       

       гаргана. Үүнд:

  • Сургуулийн сургалт явуулах мэргэжлийн чиглэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлийг тодорхойлох
  • Мэргэжлийн чиглэл бүрийн сургалтын төлөвлөгөөний агуулга, багтаамжийг боловсруулж батлах,  шинэчлэх
  • Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ном сэтгүүлийг эрхлэн хэвлүүлэх, экспедиц, дадлага, эрдэм  судлалын хурал зохиох, судалгааны бусад ажлын төлөвлөгөөг батлах
  • Багш нарын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, багш нарын бүтээлийг шагналд дэвшүүлэх, ажлын үр дүнг үнэлэх
  • Гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран ажиллах, сургалт судалгаа эрдэм шинжилгээний ажлын чиглэл,  арга зүйг тодорхойлох, сургалтын агуулга технологийн өөрчлөлт, шинэчлэлийн  чиглэлийг баталж, арга зүйг тодорхойлно.
  • Сургуулийн хүндэт болон зочин, докторын цол зэрэг олгох,  эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах,  урамшуулах

                          Дөрөв. Үйл ажиллагаа явуулах журам

  1. Эрдмийн зөвлөл  үйл ажиллагаагаа хичээлийн жилээр          

         төлөвлөн ажиллана.

  1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь        Эрдмийн зөвлөлийн хурал болно.
  2. Эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурлын шийдвэрийг хүчин  төгөлдөр гэж үзнэ.
  3. Эрдмийн зөвлөл нь хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
  4. Шуурхай  асуудал  шийдвэрлэх шаардлага гарсан тохиолдолд эрдмийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
  5. Эрдмийн зөвлөлийн ээлжит ба ээлжит бус хурлын товыг нарийн бичгийн дарга бүх гишүүдэд зарлана.
  6. Эрдмийн зөвлөлийн ээлжит ба ээлжит бус хурал бүрд протокол хөтлөх бөгөөд энэ нь уг хурлын шийдвэр хүчин төгөлдөр болохыг нотлох үндсэн баримт болно.
  7. Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудалтай холбогдуулан илтгэл тавих, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тайлан тавих хүмүүсийг оролцуулж болно.
  8. Хэлэлцэх асуудлыг эрдмийн зөвлөлийн ажлын жилийн төлөвлөгөөнд тусгасан байх бөгөөд уг төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг нийт гишүүдийн 75 хувь нь хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хурлаар оруулна.
  9. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг холбогдох мэргэжлийн тэнхим болон албадаар урьдчилан хэлэлцэж эрдмийн зөвлөлд санал  болгох нэгдсэн шийдэлд хүрсэн байна.
  10. Хэлэлцэх асуудлын  товч танилцуулга, нэмэлт материал зэргийг эрдмийн зөвлөлийн нийт гишүүдэд урьдчилан тараасан байна.                         

                     Тав.Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

5.1    Эрдмийн зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөг  батлах 

болон бусад асуудал хэлэлцэхэд  үед санал, дүгнэлт

оруулах эрхтэй.

  1. Эрдмийн зөвлөлийн хурлаас аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх эрхтэй.
  2. Эрдмийн зөвлөлийн хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах , дахин хянах, санал оруулах, нэмэлт материал шаардах     эрхтэй.
  3. Ээлжит бус хурал зарлан  хуралдуулах эрхтэй.
  4. Зайлшгүй шаардлагатай асуудлыг Эрдмийн зөвлөлийн жилийн төлөвлөгөөнөөс гадуур хэлэлцүүлэх санал оруулах эрхтэй.
  5. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох бүхий л  материалуудтай урьдчилан танилцаж, санал дүгнэлтээ бэлтгэх үүрэгтэй.
  6. Эрдмийн зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох үүрэгтэй.

Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг  урамшуулах

6.1    Эрдмийн зөвлөлийн гишүүдэд  хуралд оролцсон байдлыг                  

         харгалзан үзэж  урамшууллыг хагас жилд   нэг удаа олгоно.

JoomShaper