БАКАЛАВРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, Боловсрол,Соёл,Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны 04 сарын 28-ны А/174 тоот тушаалаар баталсан Дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг үндэслэн Гурвантамир коллежид дээд боловсролын бакалаврын зэргийн сургалт эрхлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн гол зорилго нь үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагадд нийцэн хөгжих, өндөр ёс зүйтэй, хөрвөх чадвартай дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хоёр.Сургалтын хөтөлбөр

2.1 Бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сурах, сургах үйл ажиллагааны агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг бакалаврын сургалтын хөтөлбөр гэнэ.

2.2 Тус сургууль нь бакалаврын сургалт явуулж буй хөтөлбөр бүрээр сургалтын хөтөлбөрийн цогц баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллана.

2.3 Бакалаврын сургалтын хөтөлбөр нь түүнийгхэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлага   хангахад чиглэгдэнэ.

Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн танилцуулага
  • Сургалтын төлөвлөгөө
  • Хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Суралцах орчны шаардлага
  • Элсэгчдэд тавигдах шаардлага
  • Багшлах бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Төгсөгчдийн эзэмших ур чадвар
  • Суралцагчийн үнэлгээ
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

2.4 Тус сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго,  агуулга нь суралцагчдад дээд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн тухайн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс болон онол, арга зүйг эзэмшүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэх мэдлэг, чадвар, эерэг хандлагыг эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

2.5 Мэргэжлийн тодорхойлолт нь: Төгсөгчдийн бэлтгэлд тавих үндсэн шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгасан Стандарт хэмжил зүйн төвийн баталсан баримт бичигт тусгаснаар тодорхойлогдоно.

Гурав.Сургалтын төлөвлөгөө, багц цаг

 3.1 Сургалтын төлөвлөгөө нь Сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгыг багтаамж, суралцагчийн судлавал зохих хмчээлүүд, судалгааны ажлууд, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, тэдгээрийн багц цаг, уяалдаа  холбоог тогтоосон боловсролын үндсэн баримт бичиг

3.2 Сургалтын төлөвлөгөөг “Сургалтын төлөвлөгөө боловсруулах, өөрчлөлт оруулах, батлах журам”-ын дагуу боловсруулж, мэргэжлийн тэнхим хөтөлбөрийн хорооны хурал болон  сургалт заах арга зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэн  баталгаажуулсныг үндэслэн тус сургуулийн захирал батлана.

3.3 Сургалтынтөлөвлөгөөний агуулга нь Дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлаггын дагуу 120 багц цагаас доошгүй байна. Үүнд:

       3.3.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь нийт багц цагийн 30 хувиас илүүгүй байх ба суралцагчдад дээд боловсрол олгоход шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

     3.3.2  Мэргэжлийн суурь хичээлийн агуулга нь нийт багц цагийн 25 хувиас хэтрэхгүй байх ба суралцагчдад шинжлэх ухаан технологи, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

    3.3.3 Мэргэшүүлэх хичээлийн агуулга нь нийт багц цагийн 45 хувиас доошгүй байх ба суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгэдэнэ.

3.4 Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг (кредит) байна. Нэг багц цагийн хэмжээ нь

  • Өдрийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны 7 хоногийн бүтэн ачаалал 40 цаг
  • Оройн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан 20 багц цаг

3.5 Энэ журмын 3.3-д заасан багц цагийн ормативыг үндэслэн танхмийн болон бие даах цагийн харьцааг хичээлийн төрөл хэлбэр бүрээр тогтоож мөрдөнө. Тодорхой хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу танхимын цаг, оюутны бие даах цагаас бүрдэнэ.

  • Оюутны цуглуулах 1 кредит нь 48 цагтай тэнцэх ба дараах байдлаар тодорхойлогдоно.
  • /1 цагийн лекц+2цагийн бие даалт/*16 долоо хоног=48 цаг
  • /2цагийн семинар + 1 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг
  • /3 цагийн лаборатори + 0 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг
    • Оюутны бие даалтын цаг нь тухайн хичээлээр:
  • Багшаас зөвөлгөө авах
  • Судалгааны ажил хийх
  • Төсөл, рефератт, эссэ бичих
  • График тооцооны ажил
  • Зохион бүтээх ажил
  • Ном, сурах бичиг, эх материал унших, судлах
  • Ажил хэрэгч тоглоом, тоглох
  • Кейс дадлага хийх
  • Явцын шалгалт өгөх зэрэгт зарцуулсан цаг орно.
    • Сургалтын төлөвлөгөөнд аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар төлөвлөж багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэй зарим хичээлийг улирал дамжин үзэх шаардлагатай байвал түүнийг агуулгын залгамж холбоо бүхий тусгай хичээлүүдэд хувааж тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно
    • Өдрийн хөтөлбөрөөр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 15- 16 багц цагийн хичээлийг, орой, эчнээ хөтөлбөрөөр суралцагч оюутан 18,5-аас доошгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ.
    • Жил бүрийн 9-р сарын 1- нээс хичээлийн жил эхлэх бөгөөд үндсэн 2 улирал (намар, хавар) бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхимын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног байна.

Дөрөв.Сургалтын агуулгын багтаамж, шаардлага

4.1 Бакалаврын сургалтыг өдөр,орой,эчнээ, зайн  онлайн хэлбэрээр зохион байгуулж явуулна.

4.2 Дараахь нөхцөл болзол хангасан оюутанд бакалаврын зэргийн мэргэжлийн диплом олгоно. Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу судалж дээрх багц цагуудыг үүний дотор заавалсудлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан.
  • Төгсөлтийн шалгалтанд тэнцсэн эсвэл дипломын ажлаа амжилттай хамгаалсан

4.3 Төгсөгчдөд тавигдах шаардлага, төгсөлтийн шалгалт авах, диплом ажил хамгаалах болон боловсролын зэрэг олгох асуудлыг тус сургуулийн төгсөлтийн шалгалтын журам, бакалаврын дипломын ажил хамгаалуулах журмаар тус тус зохицуулагдана.

Тав.Хичээлийн хөтөлбөр

5.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх  бөгөөд түүндтухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

5.2 Хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, хандлага болон агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашигласал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

5.3 Хичээлийн хөтөлбөр боловсруулах журмын дагуу хичээлийн хөтөлбөрийг хичээлийн багууд саналаа боловсруулан, сургалт арга зүйн зөвлөл,  хөтөлбөрийн хороо хэлэлцүүлж захирал батална.

5.4 Багш хичээлийн хөтөлбөрийг хичээлийн эхэнд оюутнуудад заавал танилцуулах ба хөтөлбөрөөр тодорхойлогдсон агуулгыг оюутан зэмших үүрэгтэй.

Зургаа. Оюутны сурах үйл ажиллагаа

6.1 Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагааг зохистой төлөвлөж зохицуулахад нь чиглэл өгч ажиллана.

6.2 Оюутан сурах үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад зориулан оюутны гарын авлагыг мэргэжлийн тэнхмүүд,  сургалтын албаны оролцоотойгоор эрхлэн гаргаж номын сан вэб сайтад тавьж оюутанд хүргэж байна.

6.3 Оюутны гарын авлагад Сургуулийн товч танилцуулага, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлүүдийн хөтөлбөр, сургалтын холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байвал зохино.

Долоо. Элсэлт, улирлын шалгалт, төгсөлт

7.1 Бакалаврын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага, элсэлтийн шалгалт болон суралцах эрхийн бичиг олгох асуудлыг  тус сургуулийн элсэлтийн журмаар зохицуулана.

7.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг зохих хөтөлбөрийн дагуу судлуулж,оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтыг тус сургуулийн оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журмаар зохион байгуулж авна.

7.3 Оюутны мэдлэгийг үнэлэх, дахин нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, судалгааны ажил, хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох зэрэгт Сургалтын дүрмийг баримтлана.

Найм. Оюутанд чөлөө олгох, үргэлжлүүлэн суралцах, шилжин суралцах

8.1 Тус сургуулийн дүрэм болон оюутны шилжит хөдөлгшөөний журмаар зохицуулана.

Ес. Оюутны сургалтын төлбөр

9.1 Тус сургуулийн оюутны сургалтын төлбөрийн хэмжээг хичээлийн жилийн эхэнд удирдах зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно. Мөн “Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам”-аар зохицуулана.

JoomShaper