МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙНТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Монгол улсын “Боловсролын тухай”, “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай” хууль, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10-р сарын 19-ны өдрийн А/197 тоот  тушаалаар баталсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг үндэслэн Гурвантамир МСҮТ-ийнТехникийн болон мэргэжлийн боловсрол олгоххөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Техникийн болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго нь  мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих, өндөр ёс зүйтэй, хөрвөх чадвартай  техникийн болон мэргэжилтэй ажилтан мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хоёр.Сургалтын хөтөлбөр

2.1 Техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сурах, сургах үйл ажиллагааны агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр гэнэ

2.2 Тус сургууль нь ХНХЯ-ы батлан гаргасан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах загварын дагуу Теникийн болон Мэргэжлийн боловсролын сургалт явуулж буй мэргэжил тус бүрээр чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн цогц баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллана.

2.3 Техникийн болон мэргэжлийн  чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлагыг  хангахад чиглэгдэнэ.

Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн танилцуулага
  • Сургалтын төлөвлөгөө
  • Хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Суралцах орчны шаардлага
  • Элсэгчдэд тавигдах шаардлага
  • Багшлах бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Төгсөгчдийн эзэмших ур чадвар
  • Суралцагчийн үнэлгээ
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

2.4 Тус сургуулийн Техникийн болон мэргэжлийн зэрэг  олгох сургалтын гол зорилго,  агуулга нь суралцагчдад  мэргэжлийн  боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн тухайн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай суурь  шинжлэх ухааны үндэс болон онол, арга зүйг эзэмшүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах,  бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэх мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

2.5 Мэргэжлийн тодорхойлолт нь: Төгсөгчдийн бэлтгэлд тавих үндсэн шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгасан Стандарт хэмжил зүйн төвийн баталсан баримт бичигт тусгаснаар тодорхойлогдоно.

Гурав.Сургалтын төлөвлөгөө, багц цаг

 3.1 Техникийн боловсролын сургалтын төлөвлөгөө нь чадамжид суурилсан сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, суралцагчийн судлавал зохих хичээлүүд,  танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, тэдгээрийн  цаг, уяалдаа  холбоог тогтоосон боловсролын үндсэн баримт бичиг

3.2 Сургалтын төлөвлөгөөг “Сургалтын төлөвлөгөө боловсруулах, өөрчлөлт оруулах, батлах журам”-ын дагуу боловсруулж, мэргэжлийн тэнхим хөтөлбөрийн хорооны хурал болон Сургалт Заах Арга зүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэн  Бүсийн арга зүйн төвд  уламжилж бүсийн арга зүйн төвийн санал дүгнэлтийг үндэслэнэ  Мэргэжлийн боловсрол сургалтын төрийн захиргааны төв  байгууллага  батлана.

3.3 Техникийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөний агуулга нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлаггын дагуу 90 багц цагаас доошгүй байна. Үүнд:

       3.3.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь нийт багц цагийн 19 хувиас илүүгүй байх ба суралцагчдад техникийн боловсрол олгоход шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

          3.3.2  Мэргэжлийн суурь хичээлийн агуулга нь нийт багц цагийн 40 хувиас хэтрэхгүй байх ба суралцагчдад шинжлэх ухаан технологи, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

        3.3.3 Мэргэшүүлэх хичээлийн агуулга нь нийт багц цагийн 41 хувиас доошгүй байх ба суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгэдэнэ.

3.4 Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөөний агуулга нь сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу 1200-3600 цагаас доошгүй байна. Үүнд:

          3.4.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь нийт цагийн 21 хувиас багагүй байх ба энэ хэсэгт орох хичээлүүдийг МБС-н төв байгууллагаас тогтоож өгнө.

       3.4.2   Мэргэжлийн суурь хичээлийн агуулга нь нийт цагийн 20 хувиас хэтрэхгүй байх ба суралцагчдад шинжлэх ухаан технологи, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

      3.4.3 Мэргэшүүлэх  хичээлийн агуулга нь нийт  цагийн 59 хувиас доошгүй байх ба суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг,  ур чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгэдэнэ.

3.5 Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг (кредит), 100 цаг байна. Нэг багц цагийн хэмжээ нь

  • Техникийн боловсрол олгох чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны 7 хоногийн дундаж цаг нь 35 байна.
  • Мэргэжлийн боловсрол олгох чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан 7 хоногийн дундаж цаг нь 35.6 цаг байна.

3.5 Энэ журмын 3.3-д заасан багц цагийн нормативыг үндэслэн танхимийн болон бие даах цагийн харьцааг хичээлийн төрөл хэлбэр бүрээр тогтоож мөрдөнө. Тодорхой хичээлийн багц цаг, цаг  нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу танхимын цаг, оюутны бие даах цагаас бүрдэнэ.

3.6 Оюутны цуглуулах 1 кредит нь 48 цагтай тэнцэх ба дараах байдлаар тодорхойлогдоно.

  • /1 цагийн лекц + 2 цагийн бие даалт/*16 долоо хоног=48 цаг
  • /2цагийн семинар + 1 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг
  • /3 цагийн лаборатори + 0 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг

3.7 Оюутны бие даалтын цаг нь тухайн хичээлээр:

  • Багшаас зөвөлгөө авах
  • Судалгааны ажил хийх
  • Төсөл, реферат,эссэ бичих
  • График тооцооны ажил
  • Зохион бүтээх ажил
  • Ном, сурах бичиг, эх материал унших, судлах
  • Ажил хэрэгч тоглоом, тоглох
  • Кейс дадлага хийх
  • Явцын шалгалт өгөх зэрэгт зарцуулсан цаг орно.

3.8 Сургалтын төлөвлөгөөнд аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар төлөвлөж багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэй зарим хичээлийг улирал дамжин үзэх шаардлагатай байвал түүнийг агуулгын залгамж холбоо бүхий тусгай хичээлүүдэд хувааж тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно

3.9 Техникийн боловсролын хөтөлбөрөөр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар ........багц цагийн хичээлийг судлана.

3.10 Жил бүрийн 9-р сарын 1- нээс хичээлийн жил эхлэх бөгөөд үндсэн 2 улирал (намар, хавар)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхимын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног байна.

Дөрөв.Сургалтын агуулгын багтаамж, шаардлага

4.1 Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтыг өдөр,орой, зайн  онлайн хэлбэрээр зохион байгуулж явуулна.

4.2 Дараахь нөхцөл болзол хангасан оюутанд Техникийн боловсролын мэргэжлийн диплом мэргэжлийн  үнэмлэх олгоно.  Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу судалж танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлагыг хийж тайланг хамгаалсан.
  • Төгсөлтийн шалгалтанд тэнцсэн

4.3 Төгсөгчдөд тавигдах шаардлага, төгсөлтийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг олгох асуудлыг тус сургуулийн төгсөлтийн журмаар  зохицуулагдана.

Тав.Хичээлийн хөтөлбөр

5.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх бөгөөд түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

5.2 Хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг,чадвар, хандлага болон агуулга, үнэлгээ,хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

5.3 Хичээлийн хөтөлбөр боловсруулах журмын дагуу хичээлийн хөтөлбөрийг хичээлийн багууд саналаа боловсруулан,сургалт арга зүйн зөвлөл, хөтөлбөрийн хороо хэлэлцүүлж захирал батална.

5.4 Багш хичээлийн хөтөлбөрийг хичээлийн эхэнд оюутнуудад заавал танилцуулах ба хөтөлбөрөөр тодорхойлогдсон агуулгыг оюутан зэмших үүрэгтэй.

Зургаа. Оюутны сурах үйл ажиллагаа

6.1 Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагааг зохистой төлөвлөж зохицуулахад нь чиглэл өгч ажиллана.

6.2 Оюутан сурах үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад зориулан оюутны гарын авлагыг мэргэжлийн тэнхмүүд, сургалтын албаны оролцоотойгоор эрхлэн гаргаж номын сан вэб сайтад тавьж оюутанд хүргэж байна.

6.3 Оюутны гарын авлагад Сургуулийн товч танилцуулага, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлүүдийн хөтөлбөр, сургалтын холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байвал зохино.

Долоо. Элсэлт, улирлын шалгалт,төгсөлт

7.1 Чадамжилд суурилсан сургалтын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага, элсэлтийн шалгалт болон суралцах эрхийн бичиг олгох асуудлыг тус сургуулийн элсэлтийн журмаар зохицуулана.

7.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг зохих хөтөлбөрийн дагуу судлуулж,оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтыг тус сургуулийн оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журмаар зохион байгуулж авна.

7.3 Оюутны мэдлэгийг үнэлэх, дахин нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, судалгааны ажил, хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох зэрэгт Сургалтын дүрмийг баримтлана.

JoomShaper