БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго:

Хөтөлбөрийн зорилго нь нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед өсвөр залуу үеийг өндөр боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд өргөн мэдлэг, өргөн боловсролтой багш нарыг шаардаж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тус сургууль өөрийн багш нарынхаа мэдлэг, мэргэжлийг тасралтгүй дээшлүүлж байхын тулд энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.

1-     Багш нарыг эрдэмжүүлэх талаар

  • 2013-2014 оны хичээлийн жилд эдийн засгийн 2 багшийг магистрийн зэрэг суралцуулах,хамгаалуулах
  • С.Нямгэрэлийг доктор хамгаалуулах, С.Доосмааг докторын сургалтанд элсүүлэх
  • Коллежийн бүх багш нарыг заадаг хичээлээрээ ном, гарын авлага, товхимол хэвлүүлэх ажлыг дэмжиж хэвлэлийн зардлын тодорхой хувийг сургууль хариуцах ажил хийнэ.
  • Докторын зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэхийн тулд докторын сургалтын тодорхой хувийг сургуулиас хариуцах
  • Мэргэжлийн хичээл заадаг багш нарын тодорхой хувийг СЭЗДС багш нартай солилцож туршлага судлуулах
  • Багш нар өөрсдийн заадаг хичээлээрээ шүүмж бичиж ажиллах
  • Аймгийн их дээд сургуулиудын оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, урамшуулах
  • Багш, оюутны шалгарсан эрдэм шинжилгээний ажлыг төвийн сонин хэвлэл болон товхимол болгон сургуулийн номын санд тавьж олны хүртээл болгох

2-    Багш нарыг курс, семинараар мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх

  • Боловсрол соёлын газраас хийж байгаа богино хэмжээний сургалт семинаруудад багш нарыг бүрэн хамруулна.
  • Багш биш нэг багшийг сурган хүмүүжүүлэх ухааны дээд курст суралцуулж их дээд сургуульд хичээл заах эрх авахуулна.
  • Суурин газруудад мэргэжлийн чиглэлээр зохиогдож байгаа сургалт семинаруудад багш нарыг замын зардлыг сургууль хариуцаж ажиллах
  • Дунд сургуулийн багшийг хос мэргэжилтэй болгох чиглэл баримталж 1-2 багшийг давхар мэргэжил эзэмшүүлж ажиллах
  • Бүх багш нартаа Багшийн Их сургуулийн Сурганы тэнхимээс багш урьж хичээлийн эхний хагаст 3 хоногийн лекц уншуулж хичээл заалгах

3-     Багш нарыг ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх

  • Багш нарыг өөрөө өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргуулан ажиллах ба биелэлтийг байнга дүгнэж байх
  • Багш нарыг интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллээ олж ашиглаж чаддаг болгохын тулд компьютер болон интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэх компьютерээр хангах
  • Багш нарын англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх курс дамжаанд суралцах боломжийг бүрдүүлнэ. Англи багшаар хичээл заалгуулах
  • Бусад багш нарын хичээлд суулгаж туршлага солилцуулна.
  • Ижил мэргэжлийн багш нарын дунд мэтгэлцээн тэмцээн бүтээлийн үзэсгэлэн гаргуулж олны хүртээл болгох
  • Бусад багш нарын эзгүйд хичээлийг нь орлон заах бэлтгэл хангуулах
  • Багш нарын лекц хичээлийн цахим хэлбэрт оруулах
  • Багш нарыг бүс нутгийн хэмжээнд зохиогдож байгаа багш нарын болон оюутнуудын олимпиадад оролцох бэлтгэж оролцуулах тал дээр түлхүү анхаарч хөхүүлэн дэмжих
JoomShaper