Номын сангийн танилцуулга

Тус сургуулийн номын сан нь 1997 онд 100 орчим номын фондтойгоор анх үндэс суурь нь тавигдсан. 1997 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа номын сангийн орчин, үйлчилгээг өнөөгийн жишигт хүргэх, багш оюутнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай орчинг бүрдүүлж бүхий л хүрээнд баримтлах албан ёсны дүрэм журмыг мөрдөн ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар манай номын сан нь30 хүний суудалтай уншлагын танхим, 2514 төрлийн 7052 боть ном бүхий номын фондтой. Нийт 500 гаруй багш, оюутан, ажилтан ажилчдад ном сонин сэтгүүл олгох, мэдээлэл лавлагаа өгөх үйлчилгээ үзүүлж байна.

            БСШУЯ-ны 2005 оны 12 сарын 30-ны өдрийн 411 тоот тушаалаар батлагдан мөрдөгдөж байгаа номын санд хөтлөгдөх данс бүртгэл маягтыг шинэчлэн хөтөлж, номын сангийн цогц программ Lib4U PC version 1.2 –ийг ашиглан уншлага үйлчилгээ явуулж байна.

Location Map

JoomShaper