ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Нэг. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

1.1 Энэхүү журам нь тус сургуульд оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримталана.

1.2 Тус сургуульд оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комиссзохион байгуулна.

1.3.Элсэлтийн ажлыг зохион байгуулах улсын төв комисс болон их дээд сургуулиудын  холбоотой хамтран зохион явуулна.

1.4 .Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мздлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхзд оршино.

Хоёр.  ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ,ҮҮРЭГ

2.1 Тус сургуулийн элсэлтийн комисс нь"Боловсролын тухай", "Дээд боловсролын   тухай"   хуулиуд,    болон тус сургуулийн оюутан элсүүлэх журам, элсүүлэх оюутны хяналтын тоог удирдлага болгон ажиллана.

2.2 Элсэлт авах орон нутагт ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах /байр,хоол,томилолтын зардал/

2.3 Элсэлтийн ажилтай холбоотой гарах зардлыг сургуулиас гаргуулах

2.4 Элсэлтийн явцад гарах маргаантай асуудлыг бие даан шийдвэрлэх буюу сургуулийн захиралд уламжлан шийдвэрлүүлэх.

2.5 Элсэгчдэд элсэлтийн журмын дагуу шаардлага тавих

2.6 Элсэгчдэд сургууль болон.,элсүүлэх мэргэжлүүдээ сурталчлах,тайлбарлан таниулах,

2.7 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод. шударга, хүртээмжтэй, тэгш байдлыгхангаж ажиллах.                             

Гурав.  ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

3.1  Мэргэжлийн нэр –Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн  менежемнт, Үйлдвэрлэлийн менежмент

3.2 Суралцах хугацаа – 4 жил /бүрэн дунд ба түүнээс боловсролтой иргэд

3.3 Нягтлан бодох бүртгэл- орой ангид -2-2.5 жил – дээд,тусгай дунд боловсролтой иргэд

3.4  Дээрхи мэргэжлүүдээр 3-р курс хүртэлээ ерөнхий чиглэлээр суралцах бөгөөд 3-р курсээс оюутны саналыг харгалзан  мэргэшүүлнэ.

Дөрөв.ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ,ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1 Элсэгч нь  бүрэн дунд буюу дээд,тусгай дунд  боловсролтой байна.

4. 2 Элсэгч нь Ерөнхий шалгалтаар математик хичээлийг заавал өгч 400-с дээш оноо авсан ба батламжтай  байх

4.3  Боловсролын барисмт бичиг нь эх хувиараа байх

4. 4 Иргэний үнэмлэхний хуулбарыг  хавсаргах

4.5 Өмнөх төгссөн сургуулийн диплом бусад материалыг бүрдүүлсэн байна.

4.6 Дээрх шаардлагуудыг хангасан  элсэгчдийг элсүүлэн томилолт олгоно.

4.7 Томилолт авч элссэн оюутан 8-р сарын 25- нд сургууль дээрээ ирж бүртгүүлнэ

4.8 Оюутан нь төрийн ямар нэгэн хөнгөлөлтөнд хамрагдах  хүсэлтэй бол зохих журмын дагуу материалаа бүрдүүлж 8-р сарын 25-н дотор Сургалтын албанд өгнө.

-->
JoomShaper