ЭРХЭМ ЗОРИЛГО

       Монгол улсын  Үндсэн хууль болон Боловсролын тухай багц хуулиуд, дээд боловсролын байгууллагын стандарт, зэрэг  баримт бичгүүдийг үндэслэн  эрхэм зорилго, зорилго, зорилтуудаа  тодорхойлж ирлээ.

Коллежийн эрхэм зорилго нь:

  • Харилцааны өндөр соёлтой
  • Өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • Ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг
  • Оюунлаг иргэнийг бэлтгэхэд бидний эрхэм зорилго оршино.

Эрхэм зорилгоо тодорхойлохдоо тус сургуулийг цаашид дээд сургууль болгон өргөтгөх  ирээдүйн зорилго агуулж байгааг харгалзсан юм. тус сургуулийг шинжлэх ухаантай холбож хөгжүүлэх, сургалт бүхэлдээ шинжлэх ухаанч байх, сургууль өөрөө шинжлэх ухааны байгууллага байх зорилгыг агуулна. Суурь ба хавсарга судалгаа явуулах, хамтарсан ба дагнасан судалгаа хийх, төсөл авч хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний баазтай болох, магистрант бэлтгэх, тэдний болон оюутан, төгсөгчдийг эрдэм судлалын ажилд татан оролцуулах замаар энэ зорилгыг хангана гэж үзсэн болно.

Эрхэм зорилгыг  эдийн засгийн  шинжлэх ухааны ололт амжилтыг  олон түмэнд сурталчлах, сургалт явуулах, зөвөлгөө өгөх, уулзалт, ярилцлага, мэтгэлцээн, тэмцээн зэргийг өргөнөөр  зохион байгуулах замаар хэрэгжинэ.

JoomShaper