Түүхэн замнал

ankhМал эмнэлгийн ухааны доктор С.Гансүхийн санаачлагаар Гэгээрлийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  169 тоот тушаалаар “Гэлэг” коллеж нэртэйгээр  Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, Мал эмнэлзүйн мэргэжлүүдээр бакалаврын зэргийн сургалт явуулахаар үүсгэн байгуулагдсан. 1997-1998 оны хичээлийн жилийн 9-р сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ 5 багш, 98 оюутантайгаар эхлүүлсэн юм. Гүйцэтгэх захирлаар математикийн ухааны магистр Б.Болормаа, нягтлан бодогчоор С.Оюунсүрэн, эдийн засгийн салбарын эрхлэгчээр эдийн засгийн ухааны магистр М.Гүррагчаа, малын эмнэл зүйн салбарын эрхлэгчээр мал эмнэлгийн ухааны доктор Ц.Лундаа нар ажиллаж байв.

  • 2000 онд сургуулийн нэрийг Гурвантамир дээд сургууль болгон өөрчлөв.
  • 2000 онд Гурвантамир ерөнхий боловсролын дунд сургууль нээсэн билээ.
  • 2001 онд Анхны төгсөлтөө хийж 24 оюутан Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй төгсөв.
  • 2002 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн анхны төгсөлт хийж 18 сурагч төгссөн.
  • 2005 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлд орох бэлтгэлээ хангаж, “Өөрийн үнэлгээний тайлан” бичиж  2011 он хүртэл  магадлан итгэмжлэгдэв.
  • 2005 онд сургуулийн дэргэд туслах аж ахуйн зориулалтаар газар тариалан эрхлэхээр “Сүүл толгойн” услалтын системийг сэргээн засварлаж төмс хүнсний ногоо тариалсан.
  • 2006 онд БСШУЯ-наас явуулсан дээд боловсролын сургалтын байгууллагуудын Аттестатчилалд орох шалгуур үзүүлэлтүүийг хангасан тухайн тайланг яаманд хүргүүлж 2011 он хүртэл атестатчлагдсан.
  • 2011 онд 2 дахь шатны Ахисан түвшний магадлан итгэмжлэлд орох “Өөрийн үнэлгээний” тайланг бичиж шалгалтуудыг амжилттай өнгөрүүлэн 2021 он хүртэл 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
  • 2012 онд төвийн болон хангайн бүсийн аймгуудад ХАА-н мэргэжлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор МСҮТ-г үүсгэн байгуулж 8  мэргэжлээр сургалтаа эхэлсэн.

Сургалтын үйл ажиллагаа өнөөдөр:

        Тус сургуульд нийт 16 багш ажиллаж байгаагийн 70  хувь нь магистраас дээш зэрэгтэй багш нар ажиллаж байна. Үүнд малын их эмч 5, зоо техникч 1, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологийн багш 1, газар тариалан агрономич  багш 2, нягтлан бодох бүртгэлийн багш 3, ерөнхий эрдмийн  багш 4 тус тус  ажиллаж байна.

Гурвантамир сургуулийн бүтэц  өнөөдөр

  • “Гурвантамир” дээд сургууль,
  • “Гурвантамир” мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  • “Гурвантамир” дунд сургууль
  • “Мавет” мал эмнэлэгийг 2016 оноос нээн ажиллуулж байна.

Гурвантамир дээд сургууль нь 1997 онд анх байгуулагдсанаас хойш  Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлүүдээр 17  удаагийн төгсөлт хийж 1300 гаруй мэргэжилтэн төгсгөж, тэдгээрийн 75 орчим хувь нь төр болон хувийн хэвшил, банк санхүү болон бизнесийн байгууллагад мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж байна. ЕБС-ийн 10-р ангийг 800 гаруй сурагч төгссөн. Мөн малын бага эмч-55,  ХАА-н мэргэжилтэй ажилтангаар 500 орчим хүнийгбэлтгэн төгсгөсөн байна. Тус сургууль өнөөдөр  дараах чиглэлээр сургалтаа явуулж байна.

  1. Бакалаврын ангиудад:
  • Нягтлан бодох бүртгэл /өдөр, орой/
  • Бизнесийн удирдлага
  • Банкны эдийн засгийн менежмент
  • Малын их эмч
  1. Дипломын дээд боловсрол олгох ангид:
  • Малын бага эмч
  1. Мэргэжил олгох сургалтын ангиуд /1-3 жил/
  • Жимс, жимсгэнэ аж ахуй эрхлэгч
  • Сүү,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  • Малын санитар
  • Фермерийн аж ахуй эрхлэгч
  • Санхүүгийн тооцооны ажилтан
  • Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан

Дөрөв. Сургалтын хөтөлбөр:

  1. Бакалаврын хөтөлбөр

2014 онд БСШУЯ-ны сайдын тушаалын дагуу бакалаврын сургалтын хөтөлбөрүүдээ шинэчлэн боловсруулж баталгаажуулан яамны мэдээллийн системд  оруулсан байна.

  1. Дипломын боловсрол олгох хөтөлбөр:

   2012 онд Малын бага эмчийн мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталгаажуулсан.

  1. 1 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, Хөдөлмөрийн яам, Бүсийн арга зүйн төвөөр баталгаажуулж сургалтандаа ашиглаж байна.

Location Map

JoomShaper