ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

4881f499-f6ae-46ee-84d2-eb59e6d666f2Манай сургуулийн вэб хуудсаар аялан зочилж байгаа эрхэм танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Тус сургуулийн өнөөгийн оюутан, сурагч, багш, ажилтан, эцэг эх болон төгсөгч, ахмад багш, ажилтан, суралцаж, ажиллаж байсан та бүхнээрээ сургууль тань ямагт бахархаж байдгийг хамт олныхоо өмнөөс уламжилъя.

уламжилъя.

Манай сургуультай хамтран ажилладаг, ажил төрлийн холбоотой  хүмүүс, биднийг мэддэг, шинээр мэдэж танилцахыг хүсэж байгаа хүн бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Таны хүсэн хүлээж буй мэдээ, мэдээлэлийг вэб хуудаснаа байршуулахын төлөө хичээн ажиллах болно гэдгээ мэдээлэл хариуцагч багш, сурагчдынхаа өмнөөс илэрхийлье.
Цовоо сэргэлэн, хөгжилтэй шуугиантай, гэнэн цайлган бас хурц оюун билэгт олон зуун оюутан, сурагчдын хөгжөөнт амьдрал буцалж байдаг, арвин баялаг түүхтэй, амжилт ололт ихтэй эрдмийн гэгээн өргөөний нэг бол манай сургууль билээ. Манай сургууль 1997 онд  Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод үүсгэн байгуулагдсан. Манай хамт олон сургуулийнхаа үйл ажиллагааг олон чиглэлээр улам боловсронгуй болгож, өөрийн эх орныхоо төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын ижил төвшний сургуулиудын амжилтын жишигт хүрэхийн төлөө хичээн ажиллацгааж байна.

Манай вэбийн хүндэт зочин таныг бид нартай хамтран ажиллаж, бидэнд туслагч, бидний дотно зөвлөгч байж, дахин дахин зочилж байгаарай гэж хүсэж байна.
Таны энэ өдрийн, маргаашийн, бүр алс хэтийн зорилго, мөрөөдөл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.

JoomShaper