Дотоод хяналт

“ГУРВАН ТАМИР СУРГУУЛИЙН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 Гурвантамир сургуулийн дотоод хяналт шалгалт нь Засгийн газрын тогтоол,шийдвэр, Боловсролын тухай хууль, Дээд, Бага дунд боловсрол, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиуд болон сургуулийн дvрэм, журам, Захирлын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, санхvv, өмч хөрөнгийн бvртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, сургалтын vйл ажиллагаанд хяналт тавьж, хууль,тогтомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг илрvvлж арилгуулах замаар хууль тогтоомж, стандартыг нийтээрээ хэрэгжvvлдэг хэвшил тогтооход оршино.

1.2 Дотоод хяналтын алба нь 3 ажилтны бүрэлдэхүүнтэй байх базахирлын тушаалаар бүрэлдэхүүн болон ажлын албаны ахлагчыг томилно.

1.3 Тус ажлын албанд өөрийн сургуулийн үндсэн багш нар байх бөгөөд цалингийн нэмэгдэл олгоно.

1.4 Дотоод хяналт шалгалт нь ил тод, шударга, бодитой байх зарчимд vндэслэнэ.

1.5 Дотоод хяналт шалгалтыг зохих хууль, журмын хvрээнд батлагдсан удирдамжийн дагуу явуулна.

1.6 Дотоод хяналт шалгалтыг тодорхой бус гомдол, нэр, хаяггvй мэдээллээр явуулахыг хориглоно.

1.7Дотоод хяналт шалгалт нь дараах хэлбэрvvдтэй байна.                                           Vvнд:

  • Төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус
  • Орцын, явцын, гарцын
  • Байнгын ба гэнэтийн

1.6 Дотоод хяналт шалгалт нь хамрах хvрээг тогтоож удирдамж батлуулах, холбогдох хяналт шалгалт хийх, vнэлгээ дvгнэлт гаргах, зөвлөмж өгөх, тайлагнах vе шатуудтай байна.

1.7 Хяналт,шалгалттай холбогдуулан гарах зардлыг сургууль хариуцна.

1.7 Энэхvv журмыг Гурвантамир коллежийн vйл ажиллагаанд дотоодын хяналт хийхэд мөрдөнө.

Хоёр. Байгууллагын дотоод vйл ажиллагаанд тавих хяналт шалгалт

2.1 Монгол улсын хууль тогтоомжид нийцvvлэн гаргасан салбарын сайдын тушаал,шийдвэр,сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дvрэм журмууд, захирлын тушаал, шийдвэрийн биелэлт, “Архив, албан хэрэг хөтлөлтийн vндсэн заавар”-ын дагуу бvртгэл хөтлөх, хэрэгжvvлэх, багш, ажилтан, ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, хувийн хэрэгт зохих тэмдэглэл, баяжилт хөдөлгөөн хийх, сахилга дэг журам, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих ажлыг сургалтын менежерүүд болон нягтлан бодогч нар хариуцан гvйцэтгэнэ.

2.2 Мэргэжлийн тэнхимүүд өөрийн дотоод vйл ажиллагааны ажил хэрэгч, шуурхай байдалд байнгын хяналт тавьж, зарчимч шаардлага, шударга шvvмжлэлийг дээдлэн, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтонд заасан ажлын байранд тавигдах шаардлагыг чанд баримталж ажиллана.

Гурав. Сургалтын vйл ажиллагаанд тавих хяналт шалгалт

3.1 Сургуулийн сургалтын vйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, хяналт тавих, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах vvргийг Сургалтын бодлого зохицуулалтын менежер, хvлээнэ.

3.2 Сургалтын нэгдсэн хуанли, хичээлийн нэгдсэн хуваарь, хичээлийн стандартын дагуу сургалтын vйл ажиллагаа явагдаж буйд өдөр тутам хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бvрд нь засаж, залруулах ажлыг сургалтын албаны менежерүүд, тэнхмийн эрхлэгч нар хариуцан гvйцэтгэнэ.

3.3 Оюутны хичээллэлтийн явц, vр дvн, хичээлийн ирцэд тавих хяналтыг нийгмийн ажилтан тэнхмийн эрхлэгч, сургалтын албаны ажилтан нар хариуцна.

Дөрөв. Санхvvгийн vйл ажиллагаандтавих хяналт

4.1 Санхvvгийн хяналтыг сургуулийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн зохих зөвлөмж, удирдамжийн дагуу дараах чиглэлээр явуулна. Vvнд:

4.1.1 Сургуулийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдал

4.1.2 Анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн аргачлал, заавар, журам, стандартын хэрэгжилт

4.1.3 Төсвийн төлөвлөгөө, гvйцэтгэл, зардлын нормын мөрдөлт

Тав. Авах арга хэмжээ,хvлээх хариуцлага

5.1 Дотоод хяналт шалгалтын vр дvнг Захиралд болон багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцvvлж, зохих шийдвэрийг гаргуулна.

5.1.1 Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас сургуульд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлvvлэх ба хохирлыг хэд хэдэн албан тушаалтан хариуцахаар бол суутгалыг албан тушаалтан тус бvрт тогтоосон хувь хэмжээгээр ногдуулна.

5.1.2 Хөдөлмөрийн гэрээгээр болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил vvргээ хангалтгvй биелvvлсэн, сургуульд мөрдөж байгаа дvрэм, журам, зааврыг зөрчсөн, хугацаатай vvрэг даалгаврыг хугацаанд нь биелvvлээгvй албан тушаалтнуудад Хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Захирлын сахилгын шийтгэл ногдуулна.

Location Map

JoomShaper