ГУРВАНТАМИР КОЛЛЕЖИЙН БАГШИЙН ДҮРЭМ

 Нэг.Нийтлэг үндэслэл

Энэхүү дүрмийн зорилго нь Гурвантамир коллежид багшийг шалгаруулж  ажилд  авах, албан тушаалд ажиллуулах, дэвшүүлэх, мэдлэг мэргэшлийн төвшинд тавих шаардлагатай холбоотойгоор мэргэжил дээшлүүлэхэд сургуулийн захиргаанаас дэмжих, шагнаж урамшуулах, багшлах эрхийг хамгаалах зэрэг багшлах үйл ажиллагаатай холбогдсон аливаа харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Хоёр. Багшийг ажилд авах

  1. Гурвантамир коллежид шинээр багш авахдаа сонгон шалгаруулах аргаар авна.
  2. Багшийг сонгон шалгаруулах замаар ажилд авахдаа Гурвантамир коллежийн мэргэжлийн тэнхимүүдийн багшийн хэрэгцээ, орон тоог харгалзан өрсөлдүүлэх зарчмыг баримтална.
  3. Шалгаруулалтанд орж байгаа иргэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, магистраас доошгүй зэрэгтэй байна. /Зайлшгүй шаардлагатай тохиолдолд магистрант байж болно/
  4. Багшийг шалгаруулж авахдаа гадаад хэл, компьютер, мэргэжлийн мэдлэгийн төвшинг шалгах бөгөөд шалгалтын болзлыг тухайн үед тэнхим сургалтын алба хамтран гаргаж, сургуулийн захиргаанаас баталгаажуулсан байна.
  5. Шалгалтын болзлыг хангасан шалгуулагчийн материалыг бүрдүүлж, тэнхимийн хурлаар хэлэлцүүлж тэнхимийн протокол үйлдэнэ. Тэнхимийн протокол, шалгалтын дүнг үндэслэн захирлын албан тушаалаар ажилд авна.

Гурав. Багшид тавих шаардлага

     Гурвантамир коллежийн багш нь:

  1. Сургалт явуулах чиглэлээр, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байна.
  2. Тодорхой чиглэлээр судалгааны ажил хийдэг байна.
  3. Эзэмшсэн мэргэжил, мэдлэгээ практикт ашиглах дадлага туршлагатай байх бөгөөд цаашид мэргэжил мэдлэгээ тогтмол дээшлүүлж чин эрмэлзэлтэй байна.
  4. Сургалт, судалгааны ажилдаа компьютер болоод орчин үеийн дэвшилтэт технологуудыг ашиглах чадвартай байна.
  5. Оюутнуудын дунд соёл, олон нийтийн ажил тогтмол зохион байгуулж ажиллана.

Дөрөв. Багшийн албан тушаал

  1. Багш нар нь дараах албан тушаалтай байна:
  • Тэргүүлэх профессор
  • Профессор
  • Дэд профессор
  • Ахлах багш
  • Багш
  • Дагалдан багш

Дадлагажигч багш нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүн байх ба нэг жил хүртэл гэрээгээр ажиллах орон тоо  бөгөөд энэ албан тушаалд ажиллах хүмүүс нь хичээл заах, багшлах ур чадвар эзэмших, хичээлийн иж бүрэн конспект, материалтай болох хийгээд сурганы дамжаанд суралцах, магистрийн зэрэг хамгаалах үүрэгтэй.

Багш  нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, багшлах ажлын дадлагатай, өөрийн заадаг хичээлүүдийн агуулга, арга зүйг боловсруулж, тухайн хичээлийн лаборатори, семинар, практикийн хичээлийн заавар, төлөвлөгөө, удирдамж боловсруулах, сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүн ажиллах орон тоо байна.

Ахлах багш нь багшлах ажлын дадлага хуримтлуулсан, мэргэжлийн хичээлийн агуулга, арга зүйг боловсруулж, тухайн хичээлийн лаборатори, кабинет байгуулсан, сургалтанд техник хэрэгсэл, компьютер болон орчин үеийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа, судалгаа шинжилгээний ажилд тогтмол оролцдог магистраас доошгүй зэрэгтэй багш, судлаачдыг ажиллуулах орон тоо байна.

Дэд профессор нь эрдэм судлалын ажлын арга зүй эзэмшиж, дадлага туршлага хуримтлуулсан, магистрант, докторант удирдаж эрдэмтэд төрүүлсэн, ном сурах бичиг, нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлсэн, мэргэжлийн салбарын сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар сургалт, судалгаа явуулдаг, дэд профессороос доошгүй цолтой багш, судлаачдыг ажиллуулдаг орон тоо байна.

Профессор нь мэргэжлийнхээ дагуу салбар бүс нутгийн болон улс орны хөгжлийн тулгамдсан асуудлын талаар судалгаа шинжилгээ явуулах чадвартай, гадаад дотоодын эрдэмтэд, байгууллагуудтай хамтран ажилладаг, магистрант, докторант удирдаж  эрдэмтэд төрүүлсэн, 10-аас доошгүй ном сурах бичиг бичиж хэвлүүлж, түүнийгээ сургалт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, докторын зэрэгтэй, профессор цолтой багш, судлаачдыг ажиллуулах орон  тоо байна.

Тэргүүлэх профессор нь гадаадын болон дотоодын сургуулийн хүндэт доктор, хүндэт профессор цолтой, 10-аас дээш жил ажилласан, судалгааныхаа чиглэлээр төсөл боловсруулж санхүүжилт олох, хэрэгжүүлэх чадвартай багш, судлаачдыг ажиллуулах орон тоо байна.

1.  Багш нарын албан тушаалын ангилал ахиулахад дараах шалгууруудыг гол болгоно:

  • Хичээл заах ур чадвар, аттестатчлалын дүн
  • Бүтээл, санаачлага
  • Сургуулийн үйл ажиллагаанд оролцож буй байдал
  • Нийгэмийн идэвхи
  • Оюутантай ажиллах ажиллагаа, зохион байгуулах чадвар
  • Мэргэжлийн байгууллага, холбооны ажилд оролцох оролцоо
  • Хувийн шинж чанар
  • Эрдмийн зэрэг цолоо ахиулахад анхаарч буй байдал
  • Өмнөх албан тушаалд ажилласан хугацаа

 Тав. Багшийн ажлыг үнэлэх, шагнаж урамшуулах

  1. Аттестатчлалын дүн нь багшийн ажлыг үнэлэх гол шалгуур болно.          
  2. Аттестатчлалд өндөр үнэлэлт авсан багш нарыг сургуулийн захиргааны зүгээс багшлах боловсон хүчний бодлогын хүрээнд гадаад, дотоодод урт, богино хугацаагаар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, магистрантур, докторантурт суралцахад нь төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, суралцах хугацаанд нь цалинтай чөлөө олгох, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарсан төсөл ажлуудад оролцоход нь дэмжих гэх мэтээр дэмжиж ажиллана.

Удирдах зөвлөлийн 20.... оны ...                                                                                                                                  сарын .. өдрийн хурлаар батлав

ГУРВАНТАМИР КОЛЛЕЖИЙН БАГШ НАРЫН КРЕДИТ ТООЦОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Гурвантамир коллежийн багш нарын ачаалал, кредитийн үнэлгээ цалинтай холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  2. Багшийн сургалтын ажлын 1 кредитийг БСШУЯ-ны сайдын 2003 оны 158-р тушаалын хавсралтаар батлагдсан (дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчийн мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам болон Гурвантамир коллежийн сургалтанд мөрдөгдөж буй оюутны кредитэд үндэслэн тогтоосон болно)

Хоёр. Багшийн ажлын ноогдол

  1. Багш нь 1 хичээлийн жилд 30 кредитийн ажил гүйцэтгэх ёстой. Энд хичээл сургалт явуулах, сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ судалгааны болон бүтээлч үйл ажиллагаа явуулах, сургуулийн дотоод ажилд оролцох, нийгэм олон нийтэд үйлчлэх гэх мэт багшийн хөдөлмөртэй холбогдох бүхий л үйл ажиллагааг багтааж тус бүрийг кредитээр илэрхийлсэн болно.
  2. Багшийн нийт гүйцэтгэх кредитийн ноогдлыг танхимийн ба танхимийн бус гэж 2 ангилна. Багшийн лекц, семинар, дадлагын хичээл удирдах , явцын шалгалт авах гэх мэт үйл ажиллагаанд ногдох хэсгийг танхимийн ноогдол гэнэ. Бусад бүх үйл ажиллагаанд ноогдох хэсгийг танхимийн бус ногдол гэнэ.
  3. Багшийн ажлын нийт гүйцэтгэлийн танхимд ногдох хэсэг нь багш нарын албан тушаалын ангилал, шатлалаас хамаарч дараах ялгавартай байна.
  • Тэргүүлэх профессор 8-10  кр
  • Профессор                10-12  кр
  • Дэд профессор         12-14  кр
  • Ахлах багш                14-16  кр
  • Багш                          16-18  кр
  • Дагалдан багш         16-18  кр

4 .  Багшийн танхимийн ачаалал нь үндсэн   ноогдлоос 3-5-аас хэтэрч болохгүй.

  1. Багшийн нь нийт гүйцэтгэлийн үлдэх хэсгийг эрдэм судалгааны ажил хийх оюутанд зөвлөгөө өгөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, ном сурах бичиг бичих, сургууль болон танхимийн төлөвлөгөөт ажилд оролцох зэргээр гүйцэтгэнэ.
  2. Багшийн сургууль, танхим, сургалтын албаны үйл ажиллагаанд оролцож буй байдлаас хамаарч хөнгөлөлтүүдийг үзүүлнэ.
  • Сургуулийн захирлын танхмийн сургалтын ноогдлын 10 кредитийг гүйцэтгэсэнд тооцно.
  • Сургалтын албаны даргын танхимийн сургалтын ноогдлын 8 кредитийг гүйцэтгэсэнд тооцно
  • Тэргүүний танхимийн сургалтын ноогдлыг 6 кредитийг гүйцэтгэсэнд тооцно.
  1. Багшийн хөдөлмөртэй холбогдуулан гарах үйл ажиллагаануудад ноогдох кредит ноогдол дараах хэмжээтэй байна.             
  • Хичээл орох сургалтын 32 цаг буюу 16 парын хичээлийг / лекц, семинар, дадлагын хичээл удирдах, явцын шалгалт авах г.м/ багшийн нэг кредит / цаашид БК гэх/ гэнэ. Томсгосон бүлэг буюу 1-ээс дээш анги 60-аас дээш оюутантайгаар орж байгаа тохиолдолд багшийн кредитийг 0.2-аар нэмэгдүүлж тооцно.
  • Диплом удирдах удирдсан диплом бүрд 1 багшийн кредит олгох боловч 1 багш 3-аас илүүгүй дипломын ажил удирдана. Зайлшгүй тохиолдолд илүү диплом удирдахаар бол ноогдлыг 0.2 багшийн кредитээр тооцно.
  • Дипломын шүүмж бичих. Шүүмж бичсэн диплом бүрд 0.2 БК олгоно.
  • Дадлага удирдах. Багшийн кредитийг тухайн дадлаганд ноогдох оюутны кредитээр тооцно. Харин дадлагын удирдагчаар 2 багш явах бол тус бүрд тухайн дадлаганд ноогдох оюутны кредитийн 60%-тай тэнцэх багшийн кредит олгоно.
  • Улирлын шалгалт авах. Дүнтэй шалгалтанд багшаас оюутан бүрд 15 минут зарцуулна гэж 60 минутыг сургалтын  1 цаг гэж  тооцно.
  • Улсын шалгалт авах. Гүйцэтгэлээр тооцно. /багшийн кредит тооцохгүй, тусгай үнэлгээгээр цалинг шууд олгоно/
  • Курсын ажил удирдах. Удирдсан курсын ажил тутамд 0.15 багшийн кредит олгоно.
  • Анги удирдах. Анги удирдаж байгаа багшид тухайн ангийн оюутнуудын ирц, идэвхи, хүмүүжлийн байдал, сурлагын ахиц зэргийг харгалзан 1.2 хүртэл багшийн кредитийг захирлын шийдвэрээр олгоно.
  • Хичээлийн хөтөлбөрийг шинээр зохиох. Шинээр зохиосон хөтөлбөр тус бүрд 1 багшийн кредит олгоно.
  • Хичээлийн хөтөлбөр шинэчлэх. Шинэчлэн боловсруулсан хөтөлбөр тус бүрд 0.2 багшийн кредит олголно.
  • Тест, шалгалтын асуулт боловсруулах. Зааж байгаа хичээлүүдээр тест, шалгалтын асуулт боловсруулж тестийн санд оруулсан тест бүрд 0.2 багшийн кредит олгоно.
  • Сургалтын материал шинээр боловсруулж сургалтанд нэвтрүүлэх. Зааж байгаа хичээлүүдийн сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн үзүүлэн таниулах болон бусад материал бүрд 0.2 багшийн кредит олгоно.
  • Бүтээлийн чөлөөгүйгээр эрдэм шинжилгээний бүтээл туурвих. Тухайн бүтээлийн эрдэм судлалын ач холбогдлыг хамааруулж  нэг х.х  бүрд 0.5-1 багшийн кредитийг сургуулийн захирлын шийдвэрээр олгоно.
  • Оюутанд зөвлөлгөө өгөх. Оюутанд зөвлөлгөө өгөх хуваарийг багш бүрд гаргаж сургалтын албаар батлуулж байна. Уг хуваариар ажилласан 48 цагийг 1 багшийн кредит гэж үзнэ.
  • Оюутны дунд уулзалт, уралдаан, тэмцээн зохион байгуулах, комисст ажиллах. Нэг арга хэмжээ тус бүрд 0.2 багшийн кредит олгоно.
  • Оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутан удирдаж илтгэл тавиулах.
  • Сургуульд         1-р байр                            1.2 БК

                                    2-р байр                           0.3 БК

                                    3-р байр                           0.2 БК

                                    оролцох                           0.1 БК 

       Улсад               1р байр                             1.0  БК

                                 2-р байр                           0.9  БК

                                 3-р байр                            0.8  БК

                                 шагналт байр                   0.7 БК 

                                 оролцох                            0.6 БК

           Олон улсад 1-р байр                             3    БК

                                2-р байр                            2.7 БК          

                                3-р байр                            2.5 БК

                                шагналт байр                   2.0 БК

                                оролцох                            1.0 БК

  • •Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих

                        Суургуульд                                0.5 БК                                                                             

                        Улсад                                         1.0БК       

                        Олон улсад                                1.5БК

  1. Багшийн танхимд заах хичээлийн цаг хүрэхгүй  шалтгаанаар  багшийн сургалтын  ажлын ачаалал доод хэмжээндээ хүрэхгүй байгаа  тохиолдолд уг багшид өөр ажил, үүргийг сургуулийн захиргаанаас санал болгох замаар нөхөж болно.
  2. Багшийн танхимын ноогдол гүйцэтгэлдээ хүрээгүй боловч нийт кредит давж биелсэн тохиолдолд танхимын бус 2 кредитийг   танхимын  1 кредитэд тооцон шилжүүлж болно. Гэхдээ ингэж нөхөх  танхимын кредитийн хэмжээ 3-аас хэтрэх ёсгүй. Үүний нэгэн адил   танхимын кредит давсан боловч нийт ажлын хэмжээ 30 кредит хүрэхгүй байгаа тохиолдолд танхимын 1 кредитийг танхимын бус 2  кредитэд шилжүүлэн тооцож болно.
  3. Багшийн жилийн нийт ноогдол 30 кредитээс давсан тохиолдолд дараах урамшуулал үзүүлнэ.
  • Багшийн танхимийн ноогдол илүү гарсан тохиолдолд:

    Урамшуулал=Hи*(Yц*10)   /Hи-илүү гарсан ноогдол; Yц-         

цагийн үнэлгээ/

  • Багшийн танхимийн бус ноогдол илүү гарсан тохиолдолд:

Урамшуулал= Hи*(Yц*5)   /Hи-илүү гарсан ноогдол; Yц- цагийн үнэлгээ

11.Багшийн жилийн нийт ажлын ноогдол хүндэтгэх шалтгаангүйгээр 30 кредитэд хүрээгүй тохиолдолд дараах томъёогоор тооцож амралтын хөлснөөс хасна.

     Хасалт= Hи*(Yц*5)  Hи- дутсан ноогдол Yц- цагийн үнэлгээ

Location Map

JoomShaper