БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЕС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
  2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

Хоёр. Дүрмийн нэр томъёо

  1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой   нийтээр   хүлээн   зөвшөөрсөн   итгэл   үнэмшил,   хэвшсэн   соёл   болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.2. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж' багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

2.3. Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.4. Сургалтын эрх чөлөө гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.

Гурав. Багшийн мэргэжлийн эрх

3.1. Багш нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу доорх эрхээр хангагдана:

3.2 Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох

3.3 Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх;

3.4 Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;

3.5 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх.                                                                             

3.6 Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах.

Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага

А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.1 Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчдад хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.

4.2.  Багшлах үйл ажиллагааныхаа явцад дараах  зохисгүй хэлбэрүүдийг гаргахгүй байх:

         Багшлах үүргээ биелүүлэхгүй байх:

         Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх;

         Хичээлд холбогдолгүй материаыг сургалтад ихээр ашиглах;

         Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих;

         Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх;

         Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах.;

         Суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах;

         Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах;

         Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах.

Б..Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.3 Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг, боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.

  1. Ес зүйн зохисгүй хэлбэр:

5.1 Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчихгүй байх.

Location Map

JoomShaper