ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Үндэслэл

1.1 Энэ дүрэм нь оюутны сурах үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийн хэм хэмжээний үндсэн шаардлагууд мөн.

1.2 Энэхүү дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Боловсролын тухай багц хууль, мэргэжлийн боловсролын тухай хууль,  Гурвантамир МСҮТ-ийн  дүрэм, дотоод журамтай нийцсэн байна.

Хоёр. Зорилго

2.1 Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч, хөдөлмөрлөх бүх талын бэлтгэлтэй, сэтгэлгээ нь хөгжсөн, ёс зүйн болон харилцааны хэм хэмжээг баримталдаг, соёлтой, даяаршлын эринд дасан зохицож ажиллах мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэхэд оршино.

Гурав. Оюутанд хэвшүүлэх ёс зүйн хэм хэмжээ

3.1 Оюутан бүр сурах үүргээ ухамсарлан, бие даан сурах арга, технологийг эзэмшин сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь стандартын төвшинд бүрэн эзэмших.

3.2 Оюун ухааны боломжоо бүрэн дайчилж, мэдлэгт тэмүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх замаар чанартай оюунлиг боловсрол эзэмших зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй байх.

3.3 Эрдэм судлалын ажилд хичээнгүйлэн зүтгэж, эрдэм шинжилгээний чанартай илтгэл, өгүүлэл бичих, улмаар бүтээл туурвих төвшинд хүрэх.

3.4 Компьютерийн программ хангамжийн хэмжээнд мэдлэгтэй, интернетээс дотоодын болон дэлхий дахинаас хүссэн мэдээллээ авах чадвартай байх

3.5 Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах, хуурч мэхлэх, худал ярих зэрэг шударга бус явдалтай үл эвлэрэх.

3.6 Ахмад настан, эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид, найз нөхөд хэн бүхэнтэй зөв боловсон харилцах.

3.7 Сэтгэл зүйн таатай харилцааны аргуудаас суралцах.

3.8 Сургуулийн дотоод дүрэм, журмыг сахиж, архидан согтуурах, зүй бусын зан авир гаргадаггүй байх

3.9 Сургууль, хамт олны нэр хүндийг өндөрт өргөж, үйл ажиллагаанд нь санаатай буюу болгоомжгүйгээр саад учруулахаас зайлсхийх.

3.10 Хүрээлэн байгаа орчиндоо хүндэтгэлтэй хандаж байгаль-экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байж, түүнтэй зохистой харьцах.

.

3.11 Хүнлэг, энэрэнгүй, соёлтой, нийтэч үзэлтэй байх.

3.12 Оюутан бүр цэвэрч нямбай, зөв боловсон хувцаслах.

3.13 Хичээллэж буй анги танхим, хэрэглэж байгаа ном, сурах бичиг, сургалт-эрдэмшинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зохих журмын дагуу гамтай ашиглах.

3.14 Иргэнших, нийгэмших, үндэсний үзэл бодол, сонирхлыг ямагт дээдлэх.

3.15 Улс үндэстний эв нэгдлийг эрхэмлэх.

3.16 Оюутан нь хичээл таслахгүй байх,багшийн зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлдэг байх

Дөрөв. Оюутны ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх

4.1 Оюутны ёс зүйн зөрчил гэдэг нь энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн тохиолдлыг хэлнэ.

4.2 Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд сургуулийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авна.

4.3 Удаа дараалан зөрчил, маргаан гаргаж энэ үйлдэл нь гэмт хэргийн шинж агуулсан байвал холбогдох цагдаагийн байгууллагад өгч шийдвэрлүүлэнэ.

JoomShaper