Оюутан шилжүүлэн суралцуулах, чөлөө олгох, сургуулиас хасах журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1       Их дээд  сургууль , Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежоос тус сургуульд шилжин суралцах болон тус сургуулиас сургуульд шилжин суралцахад энэхүү журмыг баримтлана.

1.2       Энэхүү журам нь сургуулийн дүрэм, Сургалтын дүрмийн хүрээнд үйлчилнэ.

Хоёр. Шилжин ирж суралцах

2.1  Ижил мэргэжлүүдээр сургалт явуулдаг Мэргэжлийн боловсрол Сургалтын байгууллагуудаас  тус сургуульд шилжин суралцах асуудал нээлттэй байна.

2.2. Шилжин ирж суралцахыг хүссэн оюутан нь дараахь материалыг бүрдүүлнэ.

  • Тус сургуулийн захиргаанд шилжүүлэн суралцахыг хүссэн өргөдөл
  • Өөрийн суралцаж байсан сургуулиас шилжихийг зөвшөөрсөн бичиг
  • Судалсан хичээлийн жагсаалт, шалгалтын дүн, кредит цагийг бичсэн тодорхойлолт
  • МСБ-ны программаас хасалт хийлгэсэн байх
  • Хувийн хэрэг гэрчилгээ эх хувиараа
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эцэг, эх болон, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Ямар нэгэн хэрэг төвөгт холбогдоогүй байх

1.1       Энэ зүйлийн 2.2-д заасан материалыг бүрдүүлснийг сургалтын алба хянаж сургуулийн захиргаанд танилцуулсны үндсэн дээр шалгалтын зөрүү өгөх, бусад шаардлагыг биелүүлэх асуудлыг сургалтын албаны мэдэлд үлдээнэ.

1.2       Шилжүүлэн суралцахыг зөвшөөрсөн оюутан шалгалтын зөрүүтэй бол ямар хичээлээр шалгалтын зөрүүг хэзээ өгөхийг заасан хуудас сургалтын албанаас олгож багшийг томилно. Нэмэлт төлбөр нь шалгалтын зөрүүг өгөх, үүнд зориулсан хичээл, дадлага, бие даасан ажил гүйцэтгэх, шалгалт өгөх сургуулийн зохих үйлчилгээний хөлсөөс бүрдэнэ.

1.3       Малын бага эмчийн ангид шилжин ирж буй оюутан шалгалтын зөрүүг доод курсын оюутны хичээлд сууж нөхөн судлах, бие даан хичээллэх, даалгавар авч гүйцэтгэх, бүлэг сэдвээр тест бөглөх, шүүлэг өгөх хэлбэрээр судалж кредитээ цуглуулна.

1.4       Шилжин ирэгч нь шалгалтын зөрүүг зөвхөн шилжин орсон улиралаас эхлэн нөхөн судлах үүрэгтэй.

1.5       Шалгалтын зөрүүг тогтоосон хугацаанд нь өгөөгүй, хичээлээ нөхөн судлаагүй, хангалтгүй үнэлгээтэй өгсөн бол дахин судлана.

2.4.1    Тушаалыг үндэслэн суралцах гэрээ байгуулан, оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгож, бусад баримтыг хөтөлнө.

2.4.2    Эдгээр заалтыг тус сургуулийн дотоодод 1 ангиас нөгөө ангид шилжин суралцахад мөн адил баримтлана.

Гурав. Өөр сургуульд шилжин суралцах

3.1       Тус сургуулийн оюутан ижил мэргэжлийн чиглэлээр сургуульд шилжин суралцаж болно.

3.2       Шилжин суралцахыг хүссэн оюутан өргөдлөө тус сургуулийн захиргааны нэр дээр гаргаж, сургалтын албанд өгнө.

3.3       Сургалтын алба уг өргөдлийг судалж саналаа сургуулийн захиргаанд оруулж танилцуулсны үндсэн дээр шийдвэрлүүлнэ.

3.4       Сургалтын албанаас шийдвэрлэсний дараа шилжин суралцагч нь дараахь шаардлагыг хангана:

  • Номын сан, сургуулийн бусад үйлчилгээний газарт тооцоогүйбайх

3.5       Энэ зүйлийн 4-д заасан шаардлагыг хангасан эсэхийг сургалтын албанаас хянаж захиралд танилцуулж, оюутныг шилжүүлж, чөлөөлсөн тухай тушаал гаргуулснаар суралцах гэрээг цуцлагдсанд тооцно.

Дөрөв.Сургуулиас чөлөө авах, хасах, үргэлжлүүлэн суралцуулах

4.1 Суралцагч нь ар гэрийн болон хувийн гачигдлаар чөлөө авч болно.

  • Захирлын тушаалаар чөлөө авч байгаа чөлөөний хугацаа 1 улиралаас хэтрэхгүй байх болно.
  • Чөлөө хүссэн өргөдлөө сургуулийн захиргааны нэр дээр гаргах
  • Чөлөөний хугацаа дуссаны дараа үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ Сургалтын албанд гаргана.
  • Сургалтын алба хүсэлтийг хүлээн авч захиралд танилцуулж захирлын тушаал гаргуулж мэдээллийн системд уг оюутныг идэвхтэй горимд шилжүүлэнэ
  • Чөлөөний хугацаа дууссаж сураггүй байгаа болон, тухайн улирлын хичээлийн 75 хувьд суугаагүй бол бүртгэлийг сураггүй горимд шилжүүлэх ба энэ байдлаар 3 сар үргэлжилбэл сургуулиас хассан тооцож захирал тушаал гаргана
  • Тухайн суралцагч Эрүүгийн хэрэгт холбогдож шүүхээс ял эдлэх болсон бол шууд сургуулиас хасна
JoomShaper