ШАЛГАЛТЫН ДҮРЭМ, ҮНЭЛГЭЭ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1 Гурвантамир коллежийн улирлын, улирал дундын  болон эцсийн шалгалт төгсөлтийн улсын шалгалт авахад энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. Шалгалт, түүний хэлбэр

2.1 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн багтаамж, хөтөлбөрийн дагуу оюутны эзмшсэн мэдлэг, дадлага түүний чанарын түвшинг  шалгаж  дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Шалгалт нь аман ба бичгийн хэлбэртай байна.

2.2 Аман шалгалт нь  билет сугалж хариулах, бодлого бодуулах, дасгал хийлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.

2.3 Бичгийн шалгалт нь тест, бодлого бодуулах, дасгал хийлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.

2.4 Шалгалтыг сургалтын төлөвлөгөөний  дагуу хичээлийн хөтөлбөрийг судалсны үндсэн дээр сургуулийн захиргаанаас тогтоосон хугацаанд сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу авна.

2.5 Сургалтын албанаас мэргэжлийн тэнхимтэй хамтран, шалгалтын хуваарь, суух ассиент багшийг хичээл удирдсан багшийн саналыг харгалзан шалгалт эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө баталж, нийт багш оюутанд мэдээлсэн байна.

2.6 Шалгалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөр хангаж судлагдсан хичээлээр авахуулах бөгөөд хөтөлбөр хангагдаагүй гэж Сургалтын алба, мэргэжлийн тэнхим үзсэн тохиолдолд уг хичээлийг нөхөн оруулна.

2.7 Тухайн хичээлээр ямар хэлбэрээр шалгалт авахыг оюутанд урьдчилан мэдэгдэж ойлгуулан зохих мэдлэгийг хангуулсан байна.

2.8 Шалгалтын өмнө оюутны бие даалтын ажлыг шалгах, идэвх, ирцийн үнэлгээг гаргах зорилгоор оюутнуудаас шүүлэг авч болно. Шүүлэг авах ажлыг хичээл заагч багш сургалтын албанд мэдэгдэж, анги хуваарилуусны үндсэн дээр зохион байгуулна. Шүүлгийн үнэлгээг шалгалтын үнэлгээнд тооцож болохгүй, харин шалгалтын үнэлгээний үндэс болно.

Гурав. Мэдлэг чадварыг  үнэлж дүгнэх

3.1 Шалгалт нь 100 онооны системээр дүгнэгдэх бөгөөд Сургалтын дүрмийн 11-д заасны дагуу А,В,С,D, F үнэлгээнд шилжүүлэн тооцно. 100 оноо нь А,Б,В,Г гэсэн үзүүлэлтүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.

   А – үзүүлэлт: Энэ нь хичээлд биечлэн оролцсон ирцийн үнэлгээ бөгөөд 10 хүртэл оноо

  Б- үзүүлэлт:Энэ нь семинар дадлагын хичээлүүдэд бэлтгэж оролцсон идэвх оролцоо ба оюутны бие дааж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ / шүүлгийн үнэлгээ орж тооцогдоно/  бөгөөд 20 хүртэл оноо

  В-үзүүлэлт: Энэ нь улирал дундын шалгалтын үнэлгээ бөгөөд 30 хүртэл оноо

 Г- үзүүлэлт : Энэ нь улирлын эцсийн шалгалтын үнэлгээ бөгөөд 40 хүртэл оноогоор тус тус үнэлэгдэж, нийлбэрээр нь эцсийн үнэлгээ тооцогдоно.

100 онооны үнэлгээг томъёолж харуулбал: А+Б+В+Г=Үнэлгээ /100/

  А- үзүүлэлтийг суралцагчийн хичээлд биечлэн оролцсон байдлын бүртгэлийг үндэслэн гаргахдаа дараахь нөхцөлүүдийг харгалзана.   Үүнд:

  1. Сургалтын албанаас албан ёсны чөлөөтэй байсан нэг удаагийн 10 хүртэл хоногийн  хугацааг хичээл нөхөн үзүүлсэн тохиолдолд хичээл заагч багш оролцсонд тооцно.            
  1. Эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан тохиолдолд хичээлийг нөхөн үзүүлсэн бол тухайн хугацааны 50 хувиар оролцсонд тооцно үнэлнэ.
  1. Дээрх нөхцөлүүдээс гадна суралцагч шалтгаангүйгээр хичээлийн 40-өөс дээш хувьд  биечлэн  оролцоогүй бол шалгалтанд оруулах эсэхийг хичээл заагч багш Сургалтын албанд хандан шийдвэрлүүлнэ.      

 Б- үзүүлэлтийг гаргахдаа суралцагчийн бие даан суралцсан байдал. Хийсэн судалгааны ажил, гүйцэтгэсэн үр дүн, хичээлийн идэвх оролцоо зэргийг харгалзах ба идэвхийн үнэлгээ хангалтгүй байгаа суралцагчид бие даалтын ажил даалгавар  өгч гүйцэтгүүлэх асуудлыг тухайн хичээл заагч багш шийдэх эрхтэй.

 В- үзүүлэлт буюу улирал дундын шалгалтыг дүгнэхдээ 32 цагийн лекц буюу 2-аас дээш кредиттэй хичээлийн хувьд 15 оноогоор Сургалтын албанаас тогтоосон хугацаанд 2 удаа авна. Бусад хичээлийн хувьд тогтоосон хугацаанд 1 удаа авна.

 Г.Үзүүлэлтийг уг хичээлийн агуулгыг ямар төвшинд эзэмшсэнээр нь гаргах бөгөөд хичээл заагч багш сургалтын албанд хандаж, шийдвэрлүүлснээс бусад тохиолдполд шалгалтаас суралцагчийг чөлөөлөхийг хориглоно.

Дөрөв. Шалгалт авах журам

4.1 Багш энэ дүрмийн 3 дугаар зүйлд заасны дагуу шалгалтанд орох болзол хангаагүйгээс бусад оюутны нэрийг бичиж баталсан шалгалтын хуудсыг сургалтын албанаас шалгалт эхлэхээс өмнө авсан байна.

4.2 Багш шалгалтыг  зөвхөн батлагдсан хуваарийн дагуу хугацаанд нь авах ба материалыг зөвхөн сургууль дээр засна. Шалгалт авах хуудсанд А, Б,В,Г үзүүлэлтүүдийг бичиж гарын үсэг зураад сургалтын албанд тухайн өдөр өөрийн биеэр өгнө. Шалгалтын хуудсыг засваргүй, нэг өнгийн бэхээр бөглөж, асссисент багшийн гарын үсгийг зуруулсан байна.

4.3 Улирал дундын шалгалтыг авахад энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлах бөгөөд шалгалтын хуудас дээр үнэлгээг бичиж Сургалтын албанд өгч, өрөө 1 хувийг авна

4.4 Оюутан шалгалтаа /шүүлэг/ батлагдсан хуваарийн дагуу өгөх үүрэгтэй.Шалгалтаа /шүүлэг/ урьдчилан өгөх тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж зөвшөөрөл авсан байна.

4.5 Тодорхой анги хамт олон хүсэлт гаргасан,сургалтын алба  болон  мэргэжлийн тэнхим шийдсэнээс бусад тохиолдолд хичээл заагч багш шалгалтыг биечлэн авна.

Тав . Шалгалтын үр дүн, голч дүн

5.1 Дараахь тохиолдолд Сургалтын албаны зөвшөөрөлтэйгээр  дутуу кредит нөхөх буюу, тухайн хичээлээ дахин нөхөн судална.

5.2 Оюутны улирлын эцсийн шалгалтанд авсан үнэлгээг бусад үзүүлэлтүүдийн үнэлгээтэй нягтгэн эцсийн үнэлгээг гаргана.

5.3 Суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана. Дараагийн шатны сургалтанд хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавьж болно. Голч дүнг дараах томьёогоор бодно.

Д1*К1+Д2*К2+Д3*К3......+Дп*Кп

ГД=   К1+К2+К3+...  +Кп

                                К- тухайн улирлын үзэх хичээлийн кредит цагийн хэмжээ

                                Д- тухайн улиралд үзэх хичээлийн авсан дүн болно.

5.4 Оюутны тухайн хичээлийн жилд үзүүлсэн сурлагын чанарыг голч дүнгээр тодорхойлно. Голч дүнг багц цаг бүхий хичээл бүрт оюутны авсан оноог багц цагаар үржүүлж,тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж 0,01-ийн нарийвчлалтайгаар бодож гаргана.

5.5 Зарим хичээлийг дүгнэхдээ тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ хэрэглэж болно. Ийм тэмдэглэгээ нь тоон утгагүй байна. Дүнг ийнхүү тэмдэглэдэг хичээлүүд ихэвчлэн кредит цаггүй байдаг тул улирлын болон суралцсан хугацааны  голч дүнг бодоход тооцохгүй. Хэрэв кредиттэй бол голч дүнг тооцохгүй, харин нийт кредитэд тооцож болно.

5.6 Түүнчлэн тухайн сургалтын байгууллага суралцагчдийн хичээлд суусан, оролцсон байдал зэргийг илтгэх нэмэлт тэмдэглэгээнүүдийг дотооддоо хэрэглэж болно.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАНД КРЕДИТ ЦАГИЙГ ХЭРЭГЛЭХ,

СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ  ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын байгууллагууд дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэхэд энэхүү журмыг баримтлана.
  2. Их сургууль, коллежийн сургалтын хичээлийн жил нь тус бүр 5-аас доошгүй 7 хоног танхимд хичээллэх 2 улирлаас тогтоно. Улирлын үргэлжлэх хугацааг тухайн боловсролын байгууллага тогтооно. Энэ сургалтын шаардлагыг хангасан нөхцөлд зуны улирал буюу 3 дахь улирлыг хичээллүүлж болно.
  3. Их сургууль, коллежийн хичээлийн нэг цагийн хэмжээ 50 минут байна.
  4. Хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

Хоёр. Кредит цаг

  1. Дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кредит цаг байна. Кредит цаг нь дээд боловсролын сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын үндэс болно.
  2. Нэг кредит цаг нь улирлын туршид нэг долоо хоногт танхимд нэг цагаар орох лекц буюу хоёр цагаар орох семинар, дадлага, эсвэл гурван цагаар орох лабораторийн ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.
  3. Өдрийн хэлбэрээр суралцагч нэг улиралд танхимд хичээллэх норматив ачаалал 15 кредит цагаас доошгүй байна.
  4. Суралцагч захирлын зөвшөөрлөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно. Гэхдээ суралцагчийн улирлын ачааллын дээд хэмжээг тухайн байгууллага боловсролын шатлал, сургалтын хэлбэр бүрээр тогтооно.
  5. Өдрийн хэлбэрээр дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийн улирлын доод ачаалал 12 кредит цаг байна.
  6. Тухайн хичээлд ногдох кредит цаг нь уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллахцаг, ангийн ажил (төсөл ), реферат, график тооцооны ажил, гэрийн уншлага болон суралцагчын мэдлэг чадварыг үнэлэх явцын болон эцсийн үнэлгээнд зарцуулах хугацааг өөртөө багтаана.
  7. Хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, улсын шалгалт, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт кредит цаг оноохгүй. Суралцагчийн хичээлийн идэвхи (ирц, оролцоог.м)-ийг суралцагчын мэдлэгийг үнэлэх үнэлгээнд тооцож болох боловч энэ нь кредит цагийн үнэлгээнд нөлөөлөхгүй.

Гурав. Мэдлэг чадварыг үнэлж дүгнэх

  1. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэхдээ доорхи үсгэн дүнг хэрэглэнэ.
  2. А – Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээд зэргээр ойлгосон, ухагдахуун ойлголтуудыг чадварлаг ашигладаг, өргөн мэдлэгтэй болохыг илтгэнэ.
  3. В – Дундаж түвшнээс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой бодлого бодох, ухагдахууныг ашиглах чадвартай.
  4. С – Тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэн байгааг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны ихэнхи хэсгийг хангалттай ойлгосон, хялбар бодлогуудыг бодох чадвартай, цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай бэлтгэлтэй гэсэн үг.
  5. D – Дундаж түвшинээс доохнуур амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууныг жигд ойлгоогүй, харьцангүй хялбар бодлого бодох чадвартай, гэхдээ хариулт нь мэдлэг ихээхэн дутагдалтайг илтгэнэ.
  6. F – Мэдлэг чадвар хангалтгүйг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг муу эзэмшсэнийг илтгэнэ.
  7. Үсгэн, процентон дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.

Үсгэн дүн       процентон дүн           тоон дүн

А                           90-100                               4.0

В                            80-89                                3.0

С                            70-79                                2.0

D                            60-69                                1.0

F                              0-59                                 0

  1. Суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана. Дараагийн шатны сургалтанд хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавьж болно.Голч дүнг дараах томьёогоор бодно.

Д1*К1+Д2*К2+Д3*К3......+Дп*Кп

ГД =  К1+К2+К3+...  +Кп

К- тухайн улирлын үзэх хичээлийн кредит цагийн хэмжээ

Д- тухайн улиралд үзэх хичээлийн авсан дүн болно.

  1. Зарим хичээлийг дүгнэхдээ тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ хэрэглэж болно. Ийм тэмдэглэгээ нь тоон утгагүй байна. Дүнгийн хүү тэмдэглэдэг хичээлүүд ихэвчлэн кредит цаггүй байдаг тул улирлын болон суралцсан хугацааны голч дүнг бодоход тооцохгүй. Хэрэв кредиттэй бол голч дүнг тооцохгүй, харин нийт кредитэд тооцож болно.
  2. Түүнчлэн тухайн сургалтын байгууллага суралцагчдын хичээлд суусан, оролцсон байдал зэргийг илтгэх нэмэлт тэмдэглэгээнүүдийг дотооддоо хэрэглэж болно.
JoomShaper