СУРГАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Сургуулийн сургалтын бүх төрөл, хэлбэр, тэдгээрийн зорилго, агуулга, хугацаа элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, хичээлийн явц, сургалтын төлбөр, мэдлэг чадварын үнэлгээг Боловсролын тухай хууль, сургуулийн дүрмийн дагуу зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр тодорхойлон тогтооно.

1.2 Сургалтын дүрмийг  удирдах зөвлөлийн хурлаар батална.

Хоёр. Сургалтын төрөл

2.1       Сургуулийн сургалт дор дурьдсан төрөлтэй байна.

  • Бүрэн ба тусгай дунд боловсолтой хүмүүсийг элсүүлэн сургах бакалаврын сургалт
  • Бакалаврын болон дипломын зэрэгтэй хүмүүсийг элсүүлэн бакалавр зэрэг олгох оройн сургалт
  • Бүрэн дунд боловсролтой хүмүүсийг элсүүлэн сургах дипломын сургалт
  • Насанд хүрэгчдэд зориулсан мэргэжлийн боловсрол олгох сургалт
  • Бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 12 жилийн сургалт
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох богино хугацааны сургалт
  • Сургууль төгсөгчдийн давтан сургалт
  • Компьютер,гадаад хэлний чиглэлээр мэдлэг олгох, мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Их дээд сургуульд элсэгчдэд зориулсан бэлтгэл сургалт

Гурав. Хичээлийн жилийн хугацаа

3.1       Хичээлийн жилийн хугацаа намар, хавар, зуны гэсэн гурван улиралтай байна.

3.2       Намрын улирал нь 9-р сарын 1-нээс эхэлж 16 долоо хоног танхимд хичээллэн, 2 долоо хоногт шалгалт өгч амарна.

3.3       Хаврын улирал нь 2-р сарын 6-наас эхэлж 16 долоо хоног танхимд хичээллэн, 2 долоо хоногт шалгалт өгч, амарна. Хаврын улирлын хичээл эхлэх хугацааг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сургуулийн захиргаанаас өөрөөр тогтоож болно.

3.4       Зуны улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, танилцах ба үйлдвэрлэлийн дадлага хийх, бие даасан ажил хийж гүйцэтгэхэд зориулагдана. Зуны улирал нь хаврын улирлын дараа 9 долоо хоног хүртэл үргэлжиж болно. Зуны улирлын үргэлжлэх хугацааг тухайн үед сургуулийн захиргаанаас тогтооно.

Дөрөв. Суралцах хугацаа

4.1       Бакалаврын сургалт 4 жил байна. Дипломын сургалт 3 жил, Их дээд сургууль, коллеж төгссөн хүмүүст зориулсан бакалаврын зэрэг олгох оройн сургалт  2,5 жил байна.Мэргэжил олгох сургалт 1 жил Бүрэн дунд боловсрол олгох сургалт 12 жил,давтан сургалт 1-6 сар байна. Түр ба   элсэгчдэд зориулсан сургалт 21 хоногоос 3 сар байна.

Тав. Хичээлийн индекс

5.1       Сургалтын төлөвлөгөөнд заагдсан кредит бүхий хичээл нь  индекс, тоон  дугаарлалтай  байна. Хичээл  бүр  уг шинжлэх  ухааныхаа  салбарын  ерөнхий  нэрний  эхний  3  үсэг  (англиар)  ба  3  оронтой тоо  бүхий  индекстэй байна. Үүний эхний орон нь  уг  хичээлийн түвшинг тодорхойлно. 

Зургаа. Элсэлт

6.1       Элсэлтийн зорилго нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяас сонирхлыг түшиглэн мэргэжилтний хэрэгцээ, захиалга, сургуулийн багшлах боловсон хүчин, материаллаг бааз, сургуулийн сургалт, техник, технологийн хүчин чадлын хэмжээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтааж элсүүлнэ.

6.2       Элсэлтийгг сургуулийн захиргаанаас томилсон комисс удирдан зохион байгуулна.

6.3       Элсэлтийн комисс нь БСШЯ-ны болон тус сургуулийн элсэлтийн журмын дагуу зохих материалуудыг бүрдүүлсний үндсэн дээр, бүртгэж элсэлтийн хураамжийг авна.

6.4       Элсүүлэх тухай сургуулийн захирлын тушаал гарсан цагаас оюутан гэж тооцно. Оюутнаар элсүүлсэн тухай захирлын тушаалыг үндэслэн оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр олгоно.

6.5       Энэ дүрэмд нийцүүлэн оюутан элсүүлэх журмыг цаг үедээ тохируулан өөрчлөн боловсруулж байна.

Долоо. Сургалтын төлөвлөгөө

7.1       Дөрвөн жилээр суралцах анги 120, дипломын анги 90, их дээд сургууль төгсөгчдийн 2,5 жилийн анги 90 кредит, Мэргэжил олгох сургалт 1200 цаг, богино хугацааны сургалтууд 90 цаг  байхаар бодож сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулна.

7.2 Диплом, бакалаврын, магистрын зэрэг олгох сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр сургуулийн захирлын тушаалаар батална.

7.3 Давтан сургалт, түр сургалт, иргэд, элсэгчдэд зориулсан богино хугацааны сургалт нь тэнхмээс боловсруулж, захиралын баталсан төлөвлөгөө, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн  дагуу  явагдана.

7.4       Сургалтын төлөвлөгөө нь сургалтын түвшин, агуулга, багтаамжийг илэрхийлсэн үндсэн баримт бичиг мөн бөгөөд түүнийг сургуулийн удирдлага, тэнхим, багш, ажилтан, суралцагч бүр үйл ажиллагаандаа мөрдөнө.

Найм. Хичээлийн хэлбэр

8.1       Хичээл дараах хэлбэртэй байна. Үүнд:

8.2       Лекц нь хичээлийн гол хэлбэр байна. Лекцийг багш нар хичээлийн хөтөлбөрийн дагуу урьдчилан боловсруулан сэдвээр цахим болон уламжлалт хэлбэрээр  суралцагчдад  уншина.

8.3       Лекц-семинар нь лекцийн нэг хэлбэр мөн. Багш унших лекцийн сэдэв, материалыг урьдчилан тараасны үндсэн дээр багш, оюутан харилцан асууж хариулах, тайлбар өгөх санал солилцох, асуудал дэвшүүлэх хэлбэрээр явагдана.

8.4       Семинар нь 15-аас илүүгүй оюутнаар бүлэг болгон зохион байгуулагдаж, тодорхой сэдвийн хүрээнд харилцан ярилцах, илтгэл тавих, сэдвийг хэлэлцэх хэлбэрээр явагдана.

8.5       Дасгал нь 15-аас илүүгүй оюутнаар бодлого бодуулах, дасгал хийлгэх, схем, диаграмм, тест, төсөл боловсруулах, дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр явагдана.

8.6       Лабораторийн хичээл нь техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер, сургалтын хэрэгслүүдийн тусламжтайгаар мэдлэг,дадал, чадвар эзэмших, туршилт дасгал хийх, программ хангах зэрэг хэлбэрээр явагдана. Бүлгийн оюутны тоо нь 15-с ихгүй техник байна.

8.7       Сургалтын,танилцах,үйлдвэрлэлийн дадлагууд нь тухайн суралцагч сурч байгаа мэргэжлийн чиглэлийн үйлдвэрлэл (ажил олгогч) дээр дадлагын удирдамжийн дагуу сургалтын төлөвлөгөөнд заасан цагаар мэдлэг чадвар эзмших зорилгоор ажиллана.Дадлагыг тухайн хичээлийн багш удирдана.Дадлагын төгсгөлд тухайн суралцагч тайлан бичиж хамгаална.Дадлага ажлын тайланг сургуулийн архивт хадгалана.

8.8       Бие даах сургалт нь багш нартай тодорхой сэдвээр хамтран ажиллах, багш нарын зөвлөсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, өөрийн санаачлагаар тодорхой сэдвээр ном материал, баримт бичгийг боловсруулалт хийх, улмаар тэдгээрийн үр дүнг дүгнүүлэх хэлбэрээр явагдана. Ийм нөхцөлд багш чиглүүлэх үүрэгтэйгээр ажиллана.

8.9       Мини-курсийн хичээл нь кердитгүй байна. Оюутан суралцагчдад зайлшгүй мэдвэл зохих нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хууль зүй, байгалийн шинжлэх ухааны ололт, төрийн бодлоготой холбогдох сэдвээр зохион байгуулж явуулах богино цаг бүхий лекцийн хэлбэр болно. Лекцийг нийгэм, эдийн засаг, улс төр, хууль зүйн мэргэжилтэн, улс төр, нийгэмийн зүтгэлтэн, бизнесменүүд уншина.

Ес. Сургалтын төлбөр

9.1       Сургалтын төлбөр сургуулийн төсөв санхүүжилтийн үндэс болно.

9.2       Сургалтын төлбөр судлах хичээлийн чиглэлийн агуулга, хэлбэр, багтаамж, сургууль багш нараас суралцагчдад үзүүлэх үйлчилгээний зардал, бие дааж ажиллах, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа дүгнүүлэх хэлбэр, цаг хугацааны зардлын нийлбэрээр тодорхойлогдоно. Сургуулиас тогтоосон кредит цагийн төлбөр нь сургалтын төлбөрийн хэмжээг гаргах гол үндэслэл байна.

9.3       Сургалтын төлбөрийг оюутан суралцагчдын тухайн хичээлийн жилд зарцуулах зардлыг тодорхойлсон аргачлал, кредит цагийн үнэлгээг үндэслэн жил бүр удирдах зөвлөлийн хурлаар тогтооно.

9.4       Суралцагчид сургалтын төлбөрөө төлсний үндсэн дээр суралцана. Сургалтын төлбөрийг хичээлийн жилээр ба улирлаар хичээлийн жилийн ба улирлын эхэнд төлнө.

9.5       Сургалтын төлбөрөө зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлөөгүй бол түүнийг төлөх хүртэлх хугацаанд суралцах эрхээ алдана. Сургалтын төлбөрийг оюутан бүрээр төлүүлж, зохих карт хөтлөх, тооцоо хийх үүргийг сургалтын ба санхүүгийн асуудал хариуцсан алба хариуцан гүйцэтгэнэ.

9.6       Улсын төсвийн хувьсах зардлаар санхүүжих мэргэжлийн ангийн суралцагч сургалтын төлбөр төлөхгүй бөгөөд дадлага хичээлийн материалд зарцуулах зардлыг тухай бүрд нь гаргана.

Арав. Суралцах явц

10.1     Сургалт нь мэргэжил бүрээр боловсруулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу долоо хоног, сар, улирал, хичээлийн жилийн турш тасралтгүй явагдана.

10.2     Сургалтыг төлөвлөгөөний дагуу хэвийн хэмжээнд ямар нэг зөрчилгүй явуулах үүргийг сургуулийн захиргаа, сургалтын алба тэнхим хариуцна.

10.3     Сургалтыг хэвийн түвшинд явуулах зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хичээлийн хуваарь болно. Хичээлийн хуваарийг сургалтын алба мэргэжлийн тэнхмийн санал,сургалтын төлөвлөгөөг үндэслэн гаргаж, сургуулийн захирлаар баталгаажуулан мөрдөнө.

10.4     Суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхдээ Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэх журам,сургуулийн шалгалтын журамыг баримтлана.

10.5     Мэргэжлийн боловсролын суралцагчдын ЧСС-н үнэлгээний журмаар үнэлж дүгнэнэ.

Арван нэг. Анги дэвших

11.1     Нэг хичээлийн жил дуусахад захирлын тушаал гарч анги дэвшүүлнэ. Анги дэвшсэн тушаалд нэр нь ороогүй оюутныг дараагийн шатны ангид суралцуулахгүй.

11.2     Анги дэвших оюутны материалыг тэнхим, анги удирдсан багш нартай хамтарч сургалтын алба бэлтгэж гаргана.

11.3     Хичээлийн шалгалтын өртэй, зөрүүг өгөөгүй, ном бусад зүйлийн тооцоотой, төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлсөн оюутанд анги дэвшүүлэх тушаал гаргахгүй. Тухайн оюутанд тодорхой үүрэг бүхий хугацааг сургуулийн захиргаанаас өгч болно.

11.4     Жил бүрийн 08-р сарын 25-наас 31-ны хооронд анги дэвших оюутан ангидаа бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ сурлагын дэвтэр, сургалтын төлбөр тушаасан баримт авч ирж шалгуулж, суралцах гэрээ байгуулсны үндсэн дээр оюутны үнэмлэхийг нь сургалтын албанаас олгох буюу сунгана. Үнэмлэхгүй буюу үнэмлэхээ сунгуулаагүй оюутанд сургуулийн зүгээс үйлчилгээ үзүүлэхээс татгалазана.

11.5     Бүрдүүлсэн баримтыг үндэслэн анги дэвшүүлэх тушаалыг жил бүрийн 09-р сарын 10-ны дотор захирал гаргана.

Арван хоёр. Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

12.1 Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадаагүйд хүрвэл жилийн чөлөө авах тухай өргөдөл гарган тэнхим, номын сан, санхүүгийн албатай тооцоо дуусгасан тухай бичиг авч сургалтын албанд өгнө. Сургалтын алба бусад баримт бичгийг нягтлан  хянаад 3 хоногийн дотор захиралд танилцуулна.

12.2     Захирал материалыг хянаж жилийн чөлөө олгосон тушаал гаргана. Жилийн чөлөөолгосон тушаалын  нэг хувийг хувийн хэрэгт нь  хийнэ.

12.3     Жилийн чөлөө авсан оюутны бүртгэлийг сургалтын алба хөтлөнө. Уг бүртгэлд овог нэр, чөлөө авсан шалтгаан, анги, тушаалын дугаар огноог дэлгэрэнгүй тэмдэглэнэ.

12.4     Жилийн чөлөөний хугацааг нэг удаа сунгаж болно. Жилийн чөлөөтэй байсан нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.

12.5     Жилийн чөлөө авсан оюутан хугацаа дуусахаас 10-аас доошгүй хоногийн өмнө сургуульдаа үргэлжлүүлэн суралцах тухай өргөдлийг сургалтын албанд ирүүлсэн байна. Сургалтын алба уг өргөдлийг нягтлан үзэж  захиралд танилцуулна.

12.6     Чөлөөний хугацаа дууссан оюутны үргэлжлэн суралцах тушаалыг захирал гаргана. Тушаалын нэг хувийг хувийн хэрэгт хийнэ. Жилийн чөлөө авсан оюутан тушаал гарсан он, сар, өдрөөс зохих ангидаа сууж сургалтаа үргэлжүүлнэ.

Арван гурав. Сургуулиас хасах, чөлөөлөх, улираах

13.1 Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна.

13.2 100-аас дээш цаг буюу нэг сарын хугацаагаар   шалтгаангүйгээр   хичээл тасалсан

13.3     Сургалтын төлбөрөө төлөөгүй

13.4     Гэм хэрэг үйлдсэн болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон

13.5 Жилийн чөлөөний хугацаа дууссан боловч хүрэлцэн ирээгүй, чөлөө сунгах талаар урьдчилан мэдэгдээгүй

13.6     Сургуулиас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан

13.7     Өөр сургуульд шилжсэн

13.8     Захиргааны зөвлөлөөр хэлэлцсний үндсэн дээр дараах шалтгаанаар оюутныг анги улираан суралцуулна

  • Шалгалтын дүрэмд зааснаар хичээлийн голч дүн дунджид хүрээгүй
  • Нэг улиралд 3-аас дээш шалгалт шалтгаангүй өгөөгүй

13.9     Оюутныг сургуулиас хасах, анги улираах асуудлыг захирлын тушаал гаргаж шийдвэрлэнэ.

Арван дөрөв. Шилжилт

14.1     Гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдаас тус сургуулийн аль ч ангид шилжин ирж суралцаж болно.

14.2     Тус сургуулиас бусад сургуульд шилжин суралцахыг зөвшөөрнө.

14.3     Оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон асуудлыг тусгай журмаар зохицуулна.

Арван тав. Төгсөлт

15.1     Сургалтын төлөвлөгөөгөөр тогтоосон кредитээ бүрэн цуглуулан төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутныг тухайн мэргэжлийн дипломын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж үзэж захирлын тушаалаар мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгоно.

15.2     Төгсөлтийн бүх шалгалтанд онц үнэлгээ авч, төгсөлтийн ажлаа онц дүнтэй хамгаалсан, нийт суралцах хугацааны голч оноогоороо онц төгсөгчдөд онцгойлох диплом олгоно. Сургууль төгсөлттэй холбогдох     асуудлыг тусгай дүрмээр зохицуулна.

JoomShaper