ШАЛГАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1 Гурвантамир коллежийн улирлын, улирал дундын болон жилийн эцсийн шалгалт, төгсөлтийн улсын шалгалт авахад энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. Шалгалт түүний хэлбэр

2.1 Сургалтын төлөвлөгөөн дэхь хичээлийн багтаамж, хөтөлбөрийн дагуу оюутны эзмшсэн мэдлэг, дадлага түүний чанарын түвшинг шалгаж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Шалгалт нь аман ба бичгийн хэлбэртай байна.

2.2 Аман шалгалт нь билет сугалж хариулах, бодлого бодуулах, дасгал хийлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.

2.3 Бичгийн шалгалт нь тест, бодлого бодуулах, дасгал хийлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.

2.4 Шалгалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хөтөлбөрийг судалсны үндсэн дээр сургуулийн захиргаанаас тогтоосон хугацаанд сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу авна.

2.5 Сургалтын албанаас мэргэжлийн тэнхимтэй хамтран, шалгалтын хуваарь, суух ассиент багшийг хичээл удирдсан багшийн саналыг харгалзан шалгалт эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө баталж, нийт багш оюутанд мэдээлсэн байна.

2.6 Шалгалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөр хангаж судлагдсан хичээлээр авахуулах бөгөөд хөтөлбөр хангагдаагүй гэж Сургалтын алба, мэргэжлийн тэнхим үзсэн тохиолдолд уг хичээлийг нөхөн оруулна.

2.7 Тухайн хичээлээр ямар хэлбэрээр шалгалт авахыг оюутанд урьдчилан мэдэгдэж ойлгуулан зохих мэдлэгийг хангуулсан байна.

2.8 Шалгалтын өмнө оюутны бие даалтын ажлыг шалгах, идэвх, ирцийн үнэлгээг гаргах зорилгоор оюутнуудаас шүүлэг авч болно. Шүүлэг авах ажлыг хичээл заагч багш сургалтын албанд мэдэгдэж, анги хуваарилуусны үндсэн дээр зохион байгуулна. Шүүлгийн үнэлгээг шалгалтын үнэлгээнд тооцож болохгүй, харин шалгалтын үнэлгээний үндэс болно.

Гурав. Мэдлэг чадварыг үнэлж дүгнэх

3.1 Шалгалт нь 100 онооны системээр дүгнэгдэх бөгөөд Сургалтын дүрмийн 11-д заасны дагуу А, В, С, D, F үнэлгээнд шилжүүлэн тооцно. 100 оноо нь А, Б, В, Г гэсэн үзүүлэлтүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.

  А – үзүүлэлт: Энэ нь хичээлд биечлэн оролцсон ирцийн үнэлгээ бөгөөд 10 хүртэл оноо

  Б- үзүүлэлт: Энэ нь семинар дадлагын хичээлүүдэд бэлтгэж оролцсон идэвх оролцоо ба оюутны бие дааж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ /шүүлгийн үнэлгээ орж тооцогдоно/ бөгөөд 20 хүртэл оноо

В-үзүүлэлт: Энэ нь улиралд,дундын шалгалтын үнэлгээ бөгөөд 30 хүртэл оноо

Г- үзүүлэлт: Энэ нь улирлын эцсийн шалгалтын үнэлгээ бөгөөд 40 хүртэл оноогоор тус тус үнэлэгдэж,нийлбэрээр нь эцсийн үнэлгээ тооцогдоно.

100 онооны үнэлгээг томъёолж харуулбал: А+Б+В+Г=Үнэлгээ /100/

А- үзүүлэлтийг суралцагчийн хичээлд биечлэн оролцсон байдлын бүртгэлийг үндэслэн гаргахдаа дараахь нөхцөлүүдийг харгалзана.    Үүнд:

  1. Сургалтын албанаас албан ёсны чөлөөтэй байсан нэг удаагийн 10 хүртэл хоногийн хугацааг хичээл нөхөн үзүүлсэн тохиолдолд хичээл заагч багш оролцсонд тооцно.
  2. Эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан тохиолдолд хичээлийг нөхөн үзүүлсэн бол тухайн хугацааны 50 хувиар оролцсонд тооцон үнэлнэ.
  3. Дээрх нөхцөлүүдээс гадна суралцагч шалтгаангүйгээр хичээлийн 40-өөс дээш хувьд биечлэн оролцоогүй бол шалгалтанд оруулах эсэхийг хичээл заагч багш Сургалтын албан хандан шийдвэрлүүлнэ.

 Б- үзүүлэлтийг гаргахдаа суралцагчийн бие даан суралцсан байдал. Хийсэн судалгааны ажил, гүйцэтгэсэн үр дүн, хичээлийн идэвх оролцоо зэргийг харгалзах ба идэвхийн үнэлгээ хангалтгүй байгаа суралцагчид бие даалтын ажил даалгавар өгч гүйцэтгүүлэх асуудлыг тухайн хичээл заагч багш шийдэх эрхтэй.

В- үзүүлэлт буюу улирал дундын шалгалтыг дүгнэхдээ 32 цагийн лекц буюу 2-аас дээш кредиттэй хичээлийн хувьд 15 оноогоор Сургалтын албанаас тогтоосон хугацаанд 2 удаа авна. Бусад хичээлийн хувьд тогтоосон хугацаанд 1 удаа авна.

Г.Үзүүлэлтийг уг хичээлийн агуулгыг ямар төвшинд эзэмшсэнээр нь гаргах бөгөөд хичээл заагч багш сургалтын албанд хандаж, шийдвэрлүүлснээс бусад тохиолдполд шалгалтаас суралцагчийг чөлөөлөхийг хориглоно.

Дөрөв. Шалгалт авах журам

4.1 Багш энэ дүрмийн 3 дугаар зүйлд заасны дагуу шалгалтанд орох болзол хангаагүйгээс бусад оюутны нэрийг бичиж баталсан шалгалтын хуудсыг сургалтын албанаас шалгалт эхлэхээс өмнө авсан байна.

4.2 Багш шалгалтыг зөвхөн батлагдсан хуваарийн дагуу хугацаанд нь авах ба материалыг зөвхөн сургууль дээр засна. Шалгалт авах хуудсанд А, Б, В, Г үзүүлэлтүүдийг бичиж гарын үсэг зураад сургалтын албанд тухайн өдөр өөрийн биеэр өгнө. Шалгалтын хуудсыг засваргүй, нэг өнгийн бэхээр бөглөж, асссисент багшийн гарын үсгийг зуруулсан байна.

4.3 Улирал дундын шалгалтыг авахад энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлах бөгөөд шалгалтын хуудас дээр үнэлгээг бичиж Сургалтын албанд өгч, өрөө 1 хувийг авна

4.4 Оюутан шалгалтаа /шүүлэг/ батлагдсан хуваарийн дагуу өгөх үүрэгтэй.Шалгалтаа /шүүлэг/ урьдчилан өгөх тохиолдолд сургалтын албанд мэдэгдэж зөвшөөрөл авсан байна.

4.5 Тодорхой анги хамт олон хүсэлт гаргасан,сургалтын алба  болон  мэргэжлийн тэнхим шийдсэнээс бусад тохиолдолд хичээл заагч багш шалгалтыг биечлэн авна.

Тав. Шалгалтын үр дүн,голч дүн

5.1 Дараахь тохиолдолд Сургалтын албаны зөвшөөрөлтэйгээр дутуу кредит нөхөх буюу, тухайн хичээлээ дахин нөхөн судална.

5.2 Оюутны улирлын эцсийн шалгалтанд авсан үнэлгээг бусад үзүүлэлтүүдийн үнэлгээтэй нягтгэн эцсийн үнэлгээг гаргана.

5.3 Суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана. Дараагийн шатны сургалтанд хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавьж болно. Голч дүнг дараах томьёогоор бодно.

Д1*К1+Д2*К2+Д3*К3......+Дп*Кп

ГД=К1+К2+К3+...  +Кп

                                К- тухайн улирлын үзэх хичээлийн кредит цагийн хэмжээ

                                Д- тухайн улиралд үзэх хичээлийн авсан дүн болно.

5.4 Оюутны тухайн хичээлийн жилд үзүүлсэн сурлагын чанарыг голч дүнгээр тодорхойлно. Голч дүнг багц цаг бүхий хичээл бүрт оюутны авсан оноог багц цагаар үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж 0,01-ийн нарийвчлалтайгаар бодож гаргана.

5.5 Зарим хичээлийг дүгнэхдээ тооцов, үл тооцов гэсэн тэмдэглэгээ хэрэглэж болно. Ийм тэмдэглэгээ нь тоон утгагүй байна. Дүнг ийнхүү тэмдэглэдэг хичээлүүд ихэвчлэн кредит цаггүй байдаг тул улирлын болон суралцсан хугацааны голч дүнг бодоход тооцохгүй. Хэрэв кредиттэй бол голч дүнг тооцохгүй, харин нийт кредитэд тооцож болно.

5.6 Түүнчлэн тухайн сургалтын байгууллага суралцагчдийн хичээлд суусан, оролцсон байдал зэргийг илтгэх нэмэлт тэмдэглэгээнүүдийг дотооддоо хэрэглэж болно.

JoomShaper