ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Удирдах зөвлөлийн 20… оны … сарын ….  Өдрийн хурлаар шинэчлэн батлав.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1 Оюутны зөвлөл нь өөрийн дүрмийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус төлөөллийн байгууллага мөн.

1.2.Оюутны зөвлөл ньтус сургуулийн хичээлийн байранд байрлана.

1.3.Оюутны зөвлөл нь өөрийн дэргэд хамтлаг, клубтэй байж болно.

1.4 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нь ил тод байна.

Хоёр. Оюутны зөвлөлийн эрхэм зорилго

2.1 Өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг хангах, хамгаалах, тэдний суралцах амьдрах тохилог орчин нөхцлийг бүрдүүлэх, сургалтын агуулга, технологи, материаллаг баазыг бэхжүүлэх, суралцах үйл явцад ардчиллын шаардлагыг нэвтрүүлэх, орчин үеийн шаардлага, дэлхийн хэмжээнд хүрэлцэхүйц түвшинд өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд тус нэмэр болоход оршино.

Гурав. Оюутны зөвлөлийн зорилт, үйл ажиллагаа

3.1 Суралцагчдын суралцах, төлөвших идэвхийг өрнүүлэх, сургалтын агуулга, технологийн түвшинг хангах

3.2 Суралцах үйл явц, үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх

3.3 Оюутны дунд судалгааны ажил явуулах, төсөлд оролцох ажлыг зохион байгуулах

3.4 Оюутны эрдэм шинжилгээний хамтлаг, клуб байгуулах, эрдэм шинжилгээний хурал хийх, шилдэг илтгэл шалгаруулан хэвлүүлж нийтийн хүртээл болгох

3.5 Оюутнаар төрөл бүрийн лекц уншуулах, уулзалт, ярилцлага, мэтгэлцээн зохиох

3.6 Соёл урлаг, биеийн тамир спорт, гоо зүйн хамтлаг, клуб, төв байгуулах, энэ чиглэлээр уралдаан тэмцээн, аялал зохиох, үзэсгэлэн гаргах зэрэ гарга хэмжээг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулах

3.7 Оюутны төрийн батөрийн бус байгууллагатай хамтран ажиллах

3.8 Оюутнуудын дунд социологийн судалгаа явуулах

3.9 Оюутны зөвлөл, хагас бүтэн жилийн төлөвлөгөөтэй ажиллаж, биелэлтийг нь оюутны хурал, зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд мэдээлэх

3.10 Оюутны зөвлөл нь өөрийн ханын сонинг 2 сар тутамд гаргана.

3.11 Оюутны зөвлөл нь сургалтын судалгаа, оюутны байгууллагын ажлын талаар сургуулийн захиргаанд хандаж гомдол гаргах, санал хүсэлт, шаардлага тавих эрхтэй.

Дөрөв. Оюутны зөвлөлийн бүтэц

4.1 Оюутны зөвлөлийн эрх барих байгууллага нь ангийн дарга нар болон анги бүрээс сонгогдсон гишүүдээс бүрдсэн оюутны зөвлөлийн хурал байна.

4.2 Оюутны зөвлөлийн хурал нь зөвлөлийн дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулна.

4.3 Оюутны зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх эрх эдэлнэ.

4.4 Оюутны зөвлөлийн жилийн ажлын төсөв, төлөвлөгөөг батална.

4.5 Оюутны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 1 жил байна. 70% ирсэнээр ирц бүрдсэн гэж үзнэ.

4.6 Оюутны зөвлөлийн хурлыг сард 1-ээс доошгүй удаа хийнэ.

4.7 Оюутны зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гарна.

4.8 Оюутны зөвлөлийн хурлаас тогтоол гарч дарга гарын үсэг зурна. Оюутны зөвлөлийн дарга нь оюутны зөвлөлийг төлөөлөх хурлыг даргалах, хурлаас олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулна.

4.9 Оюутны зөвлөлийн дарга нь зөвлөлийн өдөр тутмын ажлыг удирдана.

4.10 Оюутны зөвлөлийн хурал ба сургуулийн захиргаатай тохиролцсоны үндсэн дээр зарим оюутанд хөнгөлөлт үзүүлнэ.

4.11 Оюутны зөвлөлийн гишүүн нь хуралд бүрэн оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал гаргах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.12 Оюутны зөвлөлийн гишүүд нь зөвлөлийн хурал, даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй.

4.13 Оюутны зөвлөлийн хуралд оюутнуудын санал хүсэлтийг уламжилж шийдвэрлүүлнэ.

4.14 Оюутны зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн хурлын бодлого, шийдвэрийг оюутнуудад сурталчлах, тэдгээрийн санал хүсэлттэй танилцах, зөвлөгөө даалгавар өгөх үүрэгтэй.

4.15 Зөвлөлийн даргад сонгох, сонгогдох, ажлын хэсэг албадад орж ажиллах эрхтэй байна.

Тав. Оюутны зөвлөлийн санхүүжилт

5.1 Оюутны зөвлөл нь жилийнхээ төлөвлөгөөг баталж түүнийхээ хүрээнд сургуулиас санхүүжнэ.

5.2 Шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилт авч болно.

5.3 Зөвлөл нь дүрмийнхээ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой аж ахуйн үйлчилгээ явуулах, төлбөртэй шоу зохиох, урлаг спорт, соёлын төлбөртэй арга хэмжээ явуулах, үзэсгэлэн гаргах, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив цуглуулах зэрэг өөр эх үүсвэрээс санхүүжиж болно.

Зургаа. Бусад

Энэхүү дүрмийн хүрээнд нэмэлт журам гаргаж болно.

6.1 Оюутны зөвлөлийн дэргэд байгуулагдсан хамтлаг, клуб зэрэг нь төлөвлөгөөгөө өөрсдөө баталж ажиллана.

6.2 Оюутны зөвлөл нь оюутны байгууллагын үйл ажиллагаандаа тусалж хамтран ажиллана

6.3 Оюутны зөвлөл нь коллежийн захиргаатай нягт хамтран ажиллана.

JoomShaper