71-Р ТОГТООЛООР БАТЛАГДСАН ЖУРМААС 

МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ 71-Р ТОГТООЛООР БАТЛАГДСАН ЖУРМААС 

  1. Сургалтын төлбөр болонамьжиргааны зардал

4.1 Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно.

4.1.1 Бүтэн өнчин суралцагч

4.1.2  Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч

4.1.3  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн баклаварын хөтөлбөрийн нэг суралцагч

4.1.4  Хоёр улсын засгийн газар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн

4.1.5  Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтйн ерөнхий шалгалтанд 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70хувь , 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь

4.1.6  Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд балавсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн : /Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор нэмэгдсэн/

     Бүртгүүлэх бичиг баримт

Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах  баримт бичгийн бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч)
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг

Энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг,тодорхойлолт

  • Бүтэн өнчин болон эцэг эхийн нас барсны гэрчилгээнтий хуулбар /эсвэл УБХ-ийн лавлагаа /
  • Хөгжлийн бэрхшээлийг тогтоосон комиссын тодорхойлолт
  • Баг, сумын Засаг даргын тодорхойлолт
  • Өргөдөл /тухайн сургуулийн сургалтын албанд хандсан/
  • Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-аас

      Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Элсэлтийн еранхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
  • Голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх
  • Сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Энэхүү журмын 5.1 – д заасан шаардлагыг хангасан оюутан, суралцагч өөрийн суралцаж байгаа сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтийг санд гаргана.

Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

5.3.1 иргэний үнэмлэхний хуулбар

5.3.2  Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл

5.3.3  Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар

5.3.4  Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

5.3.5 Төлбөрийн нэхэмжлэхийн эххувь

5.3.6 Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт

5.3.7  Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр , тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх )

Боловсролын зээлийн сангийн лавлах утасны дугаар :  70109399

Цахим хуудас : www.elf.mn

JoomShaper