Төгсөгчдийн мэдээлэл

Элсэлт,төгсөлт,ажил эрхлэлт  МСҮТ

 

2013

2014

2015

Малын бага эмч

60

90

120

Жимс,жимсгэний аж ахуй

30

30

30

Фермерийн аж ахуй эрхлэгч

 

15

20

Малын асаргаа

 

15

20

Зочид буудал,зоогийн газрын үйлчилгээний ажилтан

 

 

20

Сүү,сүүн бүтээгдэхүүний технологийн ажилтан

 

 

20

Санхүүгийн бүртгэл тооцооны ажилтан

 

 

20

 

          Нийт суралцагчдын 55 хувь малын бага эмч, 19 хувь жимс жимсгэнэ , Фермерийн аж ахуй ба Малын асаргааны анги7 хувь, Зочид буудал,зоогийн газрын үйлчилгээний ажилтан Сүү,сүүн бүтээгдэхүүний технологийн ажилтан, Санхүүгийн бүртгэл тооцооны ажилтны ангид тус тус 20 оюутан элсэн орсон байна. Үүнд зочид буудал,зоогийн газрын үйлчилгээний ажилтан  ,Сүү,сүүн бүтээгдэхүүний технологийн ажилтан  болон Санхүүгийн бүртгэл тооцооны ажилтны ангийн эрхийг 2015 онд авч тус ондоо эхлэн элсэлтээ авч эхэлсэн нь нийт суралцагсадын хувьд эзлэх жин бага харагдахад нөлөөлж байна.

 

             Гурвантамир МСҮТ нь 2013-2015 оны хичээлийн жилд 7 мэргэжлүүдээр нийтдээ малын бага эмчийн ангид 270 суралцагч , Жимс,жимсгэний аж ахуйн ангид 90 , Фермерийн аж ахуй эрхлэгч 35 , Малын асаргаа 35 ,Зочид буудал,зоогийн газрын үйлчилгээний ажилтан  ,Сүү,сүүн бүтээгдэхүүний технологийн ажилтан  болон Санхүүгийн бүртгэл тооцооны ажилтны ангид тус тус 20 оюутан элсэн орсон байна. Малын бага эмчийн анги нь 3 жил суралцах хугацаатай ба анхны төгсөлт 2015 оны хавар төгссөн. Харин бусад мэргэжлийн ангиудын хувьд жил бүр тогтмол төгсөлтөө хийн байнгын ажлын байртай болж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Нийт элсэгчид дундажаар  87 хувийн ажил эрхлэлтийн түвшинтэй байна.  Ажил эрхлэлт өндөр байгаа нь хөдөө аж ахуйн чиглэл нь орон нутагт амьдарч буй иргэдийн хувьд амьжиргааны гол эх сурвалж болж байгаатай холбоотой. Улмаар өрхийн жижиг үйлдвэрлэл хөгжиж цаашлаад дээрхи мэргэжилтэнгүүдийн эрэлт нэмэгдэх эерэг төсөөлөлтэй байна.

Location Map

JoomShaper