ГУРВАНТАМИР МСҮТ ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ

Удирдах зөвлөлийн 20..   оны .. сарын .. өдрийн хурлаар шинэчлэн батлав.

ГУРВАНТАМИР МСҮТ ТӨГСӨЛТИЙН ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү дүрэм нь тус сургуулийн төгсөгчдийг мэргэжлийн боловсрол сургалтын хуулийн дагуу шударга зарчмаар үнэлж, орчин үеийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
  2. Сургуульд суралцагсад нь сургуулиа төгсөхтэй холбогдсон ажиллагаанд энэхүү төгсөлтийн дүрмийг дагаж мөрдөнө.

Хоёр. Төгсөх ажлын бэлтгэлийг хангах

  1. Төгсөлтөнд бэлтгэх ажлыг сургалтын алба тусгай хөтөлбөр гарган улирлын эхнээс зохион байгуулна.
  2. Сургалтын албанаас сургалтын төлөвлөгөөний биелэлтийг оюутан бүрээр гаргаж, цуглуулсан кредит, авсан үнэлгээ, дүнг хичээл бүрээр болон нийт дүнгээр нь шалган тогтооно. Энэ үед илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг тэнхим, сургалтын алба авч хэрэгжүүлнэ.
  3. Төгсөх курсын оюутны тодорхойлолтыг анги удирдсан багш, тэнхимийн эрхлэгчид гаргаж, төгсөлтийн эхний шалгалтаас тав хоногийн өмнө сургалтын албанд хүлээлгэн өгнө.
  4. Сургалтын албанаас төгсөгчдийн цуглуулсан кредит дүнгийн нэгдсэн хүснэгтийг анги оюутан бүрээр гаргаж, түүнийг тэнхимээс тусгай комисс томилж цуглуулсан кредит дүнгийн хүснэгтийг шалгалтын хуудастай тулган баталгаажуулна. Энэ хүснэгт нь засваргүй үйлдэгдсэн байх шаардлагатай бөгөөд төгсөлтийн шалгалт эхлэхээс өмнө бэлэн болгож баталгаажуулсан байна.
  5. Анги удирдсан багш тухайн төгсөх оюутны анкетийг зөвшөөрөгдсөн маягтаар үнэн зөв бүрдүүлж сургалтын албанд шалгалт эхлэхээс долоо хоногийн өмнө бэлэн болгож баталгаажуулсан байна.
  6. Сургуулийн санхүү, сургалтын алба төгсөх оюутантай холбогдсон тооцоог төгсөлтийн шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө хийнэ.
  7. Дээрхи бэлтгэл ажил хангагдсны үндсэн дээр төгсөлтийн шалгалтанд орох оюутны тушаалыг анги бүрээр шалгалт эхлэхээс 5 хоногийн өмнө гүйцэтгэх захирал гаргана.
  8. Шалгалтын зөвлөгөө, консультацийн хуваарийг сургалтын албанаас гаргана.

Гурав. Төгсөлтийн комисс

  1. Төгсөлтийн шалгалтыг зохих дээд байгууллагын шийдвэр, сургуулийн захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн хүмүүс оролцсон шалгалтын комисс авна. Уг комисс нь дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүдээс бүрдэж бүрэлдэхүүнд нь төр захиргааны удирдах ажилтан, коллежийн багш, мэргэжлийн эрдэмтэд оролцоно.
  2. Комиссын дарга төгсөлтийн шалгалтыг шалгалтын дүрэм журмын дагуу явуулах ажлыг хариуцна.
  3. Комиссын нарийн бичгийн дарга нь төгсөлтийн шалгалтын бүх зохион байгуулалт, техник ажил, бичиг баримтыг бүрдүүлэх, хадгалах, шалгалтын нууцыг хамгаалах ажлыг хариуцна. Нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт эхлэхээс 3 хоногийн өмнө төгсөх курсын оюутны тушаал, анкет, кредит дүнгийн нэгдсэн хүснэгтийг сургалтын албанаас албан ёсоор авна. Нарийн бичгийн дарга шалгалтын танхимыг бэлтгэх, битүүмжилсэн билет, бусад баримтыг хүлээн авах, шалгалтанд орох дарааллыг тогтоох, шалгалтын баримтыг оюутан бүрээр хөтлөх үүрэгтэй.
  4. Шалгалтын комиссын гишүүд шалгалтын дүрмийг баримтлан ажиллана.
  5. Төгсөлтийн үед мөн төв комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулна. Түүний бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч заавал оролцоно. Тэрээр сургуулийн хэмжээнд төгсөлттэй холбогдуулан зохицуулалт, хяналт тавих үүрэгтэй. Комиссын бүрэлдэхүүнд салбар комиссын дарга орно.
  6. Төв комисс нь шалгалтанд суух, явцад нь хяналт тавих, маргаан гарвал таслах үүрэгтэй.
  7. Төгсөгчдийн дипломд төв комиссын дарга гарын үсэг зурна.
  8. Комиссын гишүүдийн ажилд шаардагдах зардлыг сургуулиас төсөвлөн гаргах ба гишүүдэд ажилласан цагт нь тохирсон хөлс олгоно.

Дөрөв. Төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байх үндэслэл

Дараах үндэслэлээр төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байж болно.

  1. Шалгалтын зөрчилтэй
  2. Дадлагын тайланг хамгаалж дүнгээ баталгаажуулаагүй.
  3. Эрүүгийн хэрэг үйлдсэн нь хуулийн зохих байгууллагаар шалгагдаж тогтоогдсон.
  4. Төгсөлтийн шалгалтаас хоцорсон.

Тав. Төгсөлтийн шалгалт

  1. Төгсөлтийн шалгалт ил тод явагдана.
  2. Шалгалт нь Онол ба Ур чадвар гэсэн 2 хэсгээс бүрдэнэ
  3. Амаар авахад дараалал ёсоор орсон шалгуулагч билет аваад шалгалтын батламжилсан цаасан дээр ярих зүйлээ бичиж бэлтгэн цаг болмогц индэрт гарч асуудал тус бүр дээр илтгэнэ.
  4. Комиссын гишүүд асуулт тавьж хариулт авна.
  5. Комиссын гишүүд тусгайлан бэлтгэж өгсөн шалгалтын хуудсанд асуудал тус бүр дээр дүн тавина.
  6. Дүнг 100 оноогоор дүгнэнэ.
  7. Ур чадварын шалгалтанд шалгалтын комиссын бэлтгэсэн тусгай ур чадвар шаардсан зүйлийг хийж шалгуулна
  8. Шалгалт дуусмагц дүнг шалгуулагч бүр дээр тавина. Ингэхдээ комиссын гишүүн бүр тавьсан дүнгээ хэлж, дүнг гаргахдаа бүх гишүүдийн дүнг нэмж, гишүүдийн тоонд хуваан дундаж үзүүлэлтийг шалгалтын хуудсанд бичнэ. Дор нь гарын үсгүүдээ зурна.
  9. Нарийн бичгийн дарга шалгалтын тогтоолд энэхүү дүнг оюутан бүр дээр бичиж уг тогтоолд гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү дүнг шалгуулагчдад уншиж сонсгосноор шалгалтын явц дуусна.
  10. Шалгалтын явцад ном, материал харах, тусгайлан бичсэн зүйл ашиглаваас шалгалтнаас гаргаж оноог аваагүйд тооцно.

Зургаа. Төгсөлтийн ёслол

  1. Сургалтын алба төгсөлтийн шалгалтын комиссын төгсөгчдөд мэргэжлийн зэрэг олгох тогтоолыг үндэслэн захирлын тушаалын төсөл боловсруулж оруулна. Захирал тушаалыг нягтлан шалгаад, төгсөгчдөд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх олгох тухай тушаал гаргана.
  2. Төгсөгчдийн ёслолын цуглааныг сургуулийн захирал, сургалтын алба зохион байгуулна.
  3. Төгсөлтийн мэдээ тайлан гаргах ажлыг сургалтын албаны эрхлэгч гүйцэтгэж зохих газар хүргүүлнэ.
  4. Төгсөгчдийн цуглаан дээр захирлын тушаалыг уншиж сонсгон диплом, үнэмлэхийг гардуулна.
  5. Төгсөгчдөд зориулан үүсгэн байгуулагч буюу захирал, ахмад багш, эрдэмтэд сургамжийн үг айлтгана.

Долоо. Төгсөлтийн санхүүжилт

  1. Төгсөлтөнд шаардагдах зардлын төсвийг сургалтын алба, салбар тэнхимүүд хамтран боловсруулж захирлын тушаалаар батална. Энэхүү төсөвт төгсөлтийн шалгалтанд хэрэглэгдэх бичгийн хэрэгсэл, цаас, комиссын гишүүдэд олгох хөлс, диплом, түүний хавсралт, энгэрийн тэмдэг худалдан авах, хийх, хэвлүүлэх зардал, билет боловсруулах, олшруулах зардал, төгсөгчдийн материалыг цэгцэлж архивлах, техник хэрэгсэл ашиглах зардал багтана.
  2. Төгсөлтийн төсвийн гүйцэтгэлийн тайланг сургалтын алба хянаж, комиссын нарийн бичгийн дарга гарган захирлын зөвлөлөөр хэлэлцэж дүгнэнэ.
  3. Комиссын гишүүдэд олгох хөлсийг төгсөгчдийн шалгалтанд биечлэн оролцсон бодит цаг, түүнийг бүртгэн тооцсон нарийн бичгийн даргын баталгаажсан бүртгэлийг үндэслэн сургуулийн захиргаанаас тухайн хичээлийн жилд баталгаажсан тарифын дагуу шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор олгоно.
  4. Шалгалтын комиссын нарийн бичгийн даргын цагийг тооцохдоо нэг шалгалт авахад нэг цаг нэмж тооцно.

Найм. Төгсөлтийн шалгалтыг дахин авах

  1. Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан буюу хүндэтгэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтанд орж чадаагүй оюутан нэг жилийн дараа тухайн шалгалтаа төгсөлтийн комисст нэг удаа өгч болно. Ийнхүү дахин шалгалт өгч байгаа оюутан шалгалтын хураамжийг сургуульд төлнө. Хураамжинд төлсөн мөнгийг сургуулийн орлогод оруулна.
  2. Төгсөлтийн шалгалт дахин авах тушаалыг зохих үндэслэлүүдийг харгалзан сургуулийн захирал гаргана.
  3. Дахин шалгалт авах ажлыг энэхүү дүрэмд заасны дагуу зохион байгуулна.

Ёс.Төгсөгчдөд олгох диплом, мэргэжлийн үнэмлэх энгэрийн тэмдэг

  1. Оюутны цуглуулсан нийт кредит нь сургалтын төлөвлөсөн кредитийг бүрэн хангасан байна.
  2. Улсын шалгалтын аль нэгэнд унасан тохиолдолд диплом, энгэрийн тэмдэг зэрэг олгохгүй
  3. Диплом, үнэмлэхэд төгссөн оюутны овог нэр, мэргэжлийн зэрэг, цолыг тодорхойлон заасан байна.
  4. Диплом, үнэмлэхний хавсралтыг сургалтын алба, салбарын эрхлэгчтэй хамтран хийж хэвлүүлнэ.
  5. Диплом, үнэмлэх,энгэрийн тэмдэг бүрийг тухайн хичээлийн жилд үнэлж, түүнийхээ дагуу тооцоо хийнэ. Диплом үнэмлэх энгэрийн тэмдгийн үнийг түүнийг хүлээн авч буй төгсөгч сургуулийн санхүүд тушаана.
  6. Диплом, үнэмлэх энгэрийн тэмдэг хүлээн авсан оюутан тусгайлан бэлтгэсэн хүснэгтэнд гарын үсгээ зурж үлдээнэ. Энэ нь санхүү, тооцооны үндсэн баримт болж архивт хадгалагдана.
  7. Диплом, үнэмлэхийг буруу, алдаатай, журам бусаар бичвэл хүчингүй болгоно. Энэ тухай захирлын тушаал гарган буруутай хүнээр нь үнийг гурав дахин нугалж төлүүлэн диплом олгоно.
  8. Төгсөгчдөөс диплом, үнэмлэх түүний хавсралт, энгэрийн тэмдгээ үрэгдүүлж дахин авахыг хүсвэл тухайн үед нь сургуулийн захиргаа зохих үндсэн баримтыг нь бүрдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэнэ. Ийм тохиолдолд үрэгдүүлсэн эзэн нь хураамжийг нь төлнө. Хураамжийн үнийг тухайн үед нь сургуулийн захиргаанаас тогтооно.

   9.Төгсөгчдөд хувийн хэргийг нь албан ёсоор тараан өгч гарын үсгийн баталгааг нь  авч үлдэнэ.

  10.Төгсөгчдийн монтаж зургийг анги бүрээс авч хоцрон  сургуулийн архив үлдээнэ

  11.Төгсөгчдийн диплом, үнэмлэхний хуулбарыг архив хүлээлгэнэ өгнө

  12.Төгсөлтийн мэдээ тайланг яаманд хуулийн хугацаанд хүргүүлэнэ.

  13.Төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээг 6 сар тутам шинэчилж сургуулийн цахим хуудсанд байршуулж ажил олгогчид диплом шалгах боломж бүрдүүлнэ.

Location Map

JoomShaper