Байгууллагын болон Мал амьтны эмнэл зүй хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг амжилттай авлаа.

Байгууллагын болон Мал амьтны эмнэл зүй хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг амжилттай авлаа.

ТүгээхShare共有する공유하기

Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр, “Олон улсын шинжээч”-ийн эрх олгох гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Магадлан итгэмжлэгдсэн Дээд боловсролын сургалтын байгууллага 1, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага 7, ХБНГУ-ын Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын байгууллага (ACQUIN), Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн хамтарсан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ 4, дээд боловсролын сургалтын хөтөлбөр 39, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр 15, нийт 66 магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулав.

Австри улсын "Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо" (ATHEA), хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Олон улсын хамтарсан магадлан итгэмжлэлийн шинжээчийн эрх олгох сургалт”-д дээд болон мэргэжлийн боловсролын багш, албан хаагчид, ажил олгогчдын төлөөлөл танхим болон цахимаар хамрагдаж, олон улсын шинжээчдийн нэгдсэн санд бүртгэгдлээ. Уг сургалтад амжилттай хамрагдсан шинжээчдэд "Олон улсын шинжээч"-ээр ажиллах эрх бүхий гэрчилгээг гардууллаа. (cpoy)