Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд

Тус сургууль нь үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад сургалтын хөтөлбөрүүдээ нийцүүлэн шинэчлэх, шинэ хөтөлбөрүүдийг нээх ажлуудыг хийсний үр дүнд:

  • 2020 онд Байгууллага магадлан итгэмжлэлийг 2026 он хүртэл  
  • 2021 онд Техникийн боловсрол: “Малын бага эмч”-ийн хөтөлбөрийг 2027 он хүртэл магадлан итгэмжлэл  
  • 2025 онд Мэргэжлийн боловсрол: “Малын бага эмч”-ийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл  
  • 2025 онд Байгууллагын ахисан шатны магадлан итгэмжлэл
БИДНИЙ СУРГАЛТ

Сургалтын чиглэлүүд

Техникийн боловсролтой төгсөгчид

Кредитээ тооцуулан ХААИС-ийн Мал эмнэл зүй, Мал зүй, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр шатлан суралцах боломжтой.

Мэргэжлийн боловсролтой төгсөгчид

Өмнөх кредитээ тооцуулан техникийн боловсролын хөтөлбөрт 1.5 жил суралцах боломжтой.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтууд

1. Малын асаргаа
2. Хүлэмжийн аж ахуй
3. Фермерийн аж ахуй
4. Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээ
5. Сүүн бүтээгдэхүүн боловсруулалт
6. Жимс, жимсгэний аж ахуй
7. Бүртгэл, тооцоо хөтлөлт

Техникийн боловсрол олгох сургалтууд

1. Малын бага эмч
2. Зоотехникч
3. Нягтлан бодох бүртгэл (Бүртгэл тооцоо хөтлөлт)

Хамтын ажиллагаа

Манай сургууль 2014 оноос хойш ӨМӨЗО-ны Шилийн гол, ОХУ-ын Иркутск, Кемеров зэрэг хотуудын мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, багш оюутан солилцоо, туршлага судлах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг шат дараатай амжилттай өрнүүлж ирсэн.

Мөн БНСУ-ын “KYUNG-IN WOMEN'S UNIVERSITY”-тай хамтын ажиллагааны хүрээнд зочид буудлын үйлчилгээ, бүртгэл тооцооны чиглэлээр 1+1 хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын стандарт, туршлагыг нутагшуулж байна.

Гарын авлага шинэчлэл

Бид дотоод нөөц боломжоороо сургалтын агуулга, ном, сурах бичиг, гарын авлагаа тогтмол шинэчилж, сайжруулсаар ирсэн. Энэ нь оюутан, багш бүрийн хэрэгцээнд нийцсэн, бодит амьдралд ойр, сүүлийн үеийн мэдлэг, арга зүйд тулгуурласан сургалтын үйл явцыг бий болгоход чухал нөлөө үзүүлж байна. Ингэснээр бид мэргэжлийн боловсролын чанарыг тасралтгүй ахиулж, оюутны сурлагын амжилтыг дэмжиж байна.

Магадлан итгэмжлэл

Манай байгууллага болон малын бага эмчийн мэргэжлийн хөтөлбөрүүд олон улсын болон үндэсний чанарын шаардлагад нийцсэнээрээ тогтмол магадлан итгэмжлэлд хамрагдсаар байна.

Малын бага эмчийн хөтөлбөр 2021 онд, байгууллагын магадлан итгэмжлэл 2020 онд олгогдож, дараагийн шатны үнэлгээ, ахиц ахицын итгэмжлэлийн бэлтгэл ажлуудыг тасралтгүй хийж байна. Энэ нь боловсролын чанарыг баталгаажуулж, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох суурийг тавьдаг.

Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл

Сургалтын чанарыг сайжруулах зорилгоор багш нарын компьютер, техник хэрэгсэл, ажлын байрны нөхцлийг байнга шинэчилж ирсэн. DELL болон HP брэндийн сүүлийн үеийн компьютер, олон үйлдэлт принтер, ажлын ширээ, сандлыг иж бүрнээр нь нэмж худалдан авч, багш, ажилтны орчин нөхцлийг бүрэн хангаж байна.

Мөн цахим хурал, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, багш хөгжлийн төвийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан.

Бидэнтэй холбогдоорой

Хамтарч ажиллах

Хэрэв танд ямар нэгэн санал хүсэлт, асуулт, эсвэл хамтран ажиллах санал байгаа бол доорх формыг бөглөнө үү. Бид таны хүсэлтийг хүлээн авч, боломжит хугацаанд эргэн холбогдох болно.