
Гурвантамир политехник коллежийн багш нар Хангай бүсийн эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
"Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ,, сэдэвт Хангай бүсийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Гурвантамир политехник коллежийн багш, удирлагууд судалгааны бүтээл, илтгэлээрээ амжилттай оролцож, Сургалтын менежер Д.Уранзаяа дэд байр, Мал амьтны эмнэл зүйн багш Ж.Болормаа гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү хурал нь салбарын чанарыг сайжруулах, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих өндөр ач холбогдолтой боллоо. Шагналт байрт шалгарсан багш нар маань хурлын үеэр олж авсан шинэ мэдээлэл, судалгааны туршлагаа сургуулийнхаа багш, хамт олонд түгээн дэлгэрүүлж, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.



